Дулааны шугам засварлах үед эрэгтэй хүний цогцос олджээ

Хэдхэн хоногийн өмнө хоёр бүсгүйн амийг хороож, нэгнийх нь толгойг тасдсан харамсалтай, аймшигт хэрэг гарсан. Гэтэл дахин нэг толгойгүй цогцос олдсон талаар мэдээллээ. БЗД 13-р хорооллын нутагт орших “Петровис” шатахуун түгээх станцын хашаанд дулааны шугам засах ажил хийгдэж газар ухаж байхад эрэгтэй хүний толгойгүй цогцос гарч иржээ. Хэн болох нь тодорхойгүй энэхүү цогцсыг удаан хугацаанд энд байсан байж магадгүй гэж таамаглажээ. БЗД-ийн цагдаагийн хэлтсийн албаны хүнээс тодруулахад “Цогцос олдсон нь үнэн, манай ажилчид газар дээр нь ажиллаж байна. Жил орчмын өмнө булсан байж магадгүй” гэдгийг хэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих