Солигдмол үүлтэй 16-18 хэмийн дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна
URL: