Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргад эрүүгийн хэрэг үүсгэжээ
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат нарын хүмүүсийг цагдаагийн байгууллагаас сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эл хэрэгт Дархан-Уул аймгийн Засаг дарга асан Г.Эрдэнэбат, тус аймгийн Орхон сумын Засаг дарга асан Эрдэнэбаяр, “Сэлэнгэ Баянбүрд” ХХК-ийн захирал Н.Түвшинжаргал, ХБХ-ийн даргаар ажиллаж байсан С.Будхүү нар холбогджээ.
Тэднийг 2012 онд бэлчээрийн долоон худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэх талаар хуурамч бичиг баримт, материал бүрдүүлэн гүйцэтгэл гаргаж, улсын төсвөөс 65 сая төгрөг авч завшсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж.
Улмаар албан тушаалын хэрэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг АТГ-т хүргүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: