Дэлхий дээр байхгүй хэмжээний мөнгө нэхэмжиллээ
Нью-Йорк хотын оршин суугч хотын засаг захиргаа, хэд хэдэн компани, иргэдийн эсрэг гомдол мэдүүлж, дэлхий даяар огт хэрэглэдэггүй хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Түүний нэхэмжилсэн мөнгө хоёр ундециллион ам.доллар. Хоёрын тоо тавиад ард нь 36 тэг бичсэнээр ийм хэмжээний тоо гарах талаар “Нью-Йорк таймс” сонинд бичжээ.
62 настай Антон Пурисимагийн гомдоллосон жагсаалт их урт. Үүнд нохойд хазуулсан, амь насанд халдсан, хүний эрхийг зөрчсөн гээд олон зүйл багтсан байна. Өөрийгөө математикч хэмээсэн түүнийг автобусанд явахад нь нохой хурууг нь хазжээ. Дараа нь эмнэлэгт тусламж үзүүлж байхад хятадууд зургийг нь авсан гэнэ. Түүний өвчин шаналлыг ямар ч мөнгөөр хэмжих аргагүй гэж үзсэн тэрээр цус гоожиж байгаа хурууныхаа зургийг гомдолдоо хавсаргажээ.
Пурисимагийн нэхэмжилсэн мөнгө утгагүй зүйл гэдгийг сонинд онцлоод, АНУ-ын ДНБ гэхэд л 17 их наяд ам.доллар бол дэлхийн эдийн засаг 75 их наядаар хэмжигддэг гэдгийг дурджээ.
Т.Бүрэн | GoGo.mn
URL: