Сомагийн уурхайд аврах ажиллагааг зогсоожээ
Сома дахь уурхайд болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 300 давсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Танер Йиддыз уурхайн аврах ажиллагааг бүрэн зогсоосон тухай мэдэгдэхдээ аврагчид уурхайн бүхий л хонгилыг нягтлан шалгаж, цогцос болон амьд үлдэгсдийг бүгдийг гаргаж авсан учир дахин эрж хайх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэнийг дуулгажээ.
Уурхайд цахилгааны холболтыг буруу хийсэн нь богино холбоо үүсгэж дэлбэрэлт болсон хэмээн ослын шалтгааныг урьдчилан таамаглаж байгаа аж. Дэлбэрэлт гарах үед Сомагийн уурхайд 787 хүн ажиллаж байснаас 363-ынх нь амийг аварчээ. Амиа алдсан хүмүүсийн гэр бүл уурхайн ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардан жагсахдаа Засгийн газраа огцрохыг ч мөн шаарджээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: