Уурандаа багтарсан эр хүүхдүүд рүүгээ бензин цацаж шатаажээ

bagtsarsan771217158201405190930Булган аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн н.Ёндон гэгч өөрийн хүүхдүүдээ машиндаа түгжиж шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гарсан.

Тэрээр өөрийн төрсөн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж улмаар бензин цацаж байгаад шатаасан байна.

Хар бараан, балмад хэргүүд долоо хоногт хэд хэдээрээ үйлдэгдэж байна. Өмнөх долоо хоногт хоёр охины толгойг тасдан овоонд булсан аймшигт хэрэг гарсан бол дахин нэг хүний санаанд оромгүй хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт үйлдэгдсэн нь энэ юм.

Уг хэрэг Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр баг “Хөшөөт” гэдэг газар үйлдэгдсөн бөгөөд өглөөгүүр 07-08 цагийн үед гарсан аж. Цагдаа нар 10:00 цагийн орчимд дуудлага хүлээн авч хэргийн газарт очжээ. Хоёр хүүхдээ шатаасан гэх иргэн Ё-нь хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд хажуу айлын залууг хониндоо явуулчихаад,эхнэрээ зодож хөөсөн байна.

Үүний араас дээрх аймшигт хэргийг үйлджээ. Эхнэр болох А-нь айсандаа саахалт айлдаа нуугдаж байх үед уурандаа багтарсан эр, алгын чинээ хоёр хүүхэддээ бухимдлаа гаргаж, тэднийг машиндаа хийж түгжиж байгаад бензин цацаж шатаасан гэх. Иргэн Ё-нь энэ хэргийг санаатай үйлдсэн гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.

Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Ё-г тус аймгийн цагдаагийн газрынхан баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, мэдүүлэг авч эхэлсэн талаар medee.mn сайт мэдээлсэн юм.

Б.Цацрал

Эх сурвалж: www.new.mn


URL:

Сэтгэгдэл бичих