Н.Номтойбаяр:Талийгаачийн гурван хавирга хугарсан байсан
Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан мөнгө угаасан хэргээр хорих 461 дүгээр ангид хоригдон шалгагдаж байгаад өнгөрсөн мягмар гаригт нас барсан. Энэ талаар МАН-ынхан мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр мэдээлсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийн талаар зарим зүйлийг хэлсэн. Тэрбээр “Талийгаач нь тус намын бага хурлын гишүүн байсан. Бид өчигдөр талийгаачийнд очсон. Түүнийг эмчлүүлж болохгүй гэдэг тушаалыг дээрээс өгсөн байна. Энэ тушаалыг хэн өгснийг тодруулах хэрэгтэй. Мөн амьсгал нь хаагдахад цээжин дээр нь хүчтэй дарсаар байгаад гурван хавиргыг хугалсан байсан. Энэ талаарх мэдээллийг одоогоор дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Харин буяны ажил дууссны дараа бид хөөцөлдөнө” гэв.
Х.ИНДРА
эх сурвалж: och.mn
URL: