“Хадгаламж Кореа” компани онц их хэмжээний мөнгө залилсан болохыг ЦЕГ-аас сэрэмжлүүлжээ

цагдаагийн газар(1)

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст 2005-2006 оны хооронд Бүгд Найрамдах Солонгос Улс, Сөүл хотын “Монгол таун”-д Капитрон банктай хамтран ажиллаж байсан “Хадгаламж Кореа” компани нь хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийнэ гэж иргэдийг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байна.
Иймд дээрх “Хадгаламж Кореа” компанид мөнгөө өгч хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэдийг Мөрдөн байцаах газрын 318 тоотод ирж мэдүүлэг өгнө үү?

ЦЕГ Хэвлэл мэдээллийн төв


URL:

Сэтгэгдэл бичих