Улаанбаатарт 13-15 хэм дулаан
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.
2014 оны 5 дугаар сарын 16-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баян-өлгийн өмнөд, Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 17-ноос 2014 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
цаг агаарын урьдчилсан төлөв
17, 20-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
Нийтлэсэн: Ус цаг уур, орчны хүрээлэн
URL: