“Улсын Ерөнхий Прокурорын туслах Г.Ганзоригийн найз биднийг залилж, тэр зугтахад нь тусалсан”
Улсын Ерөнхий прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа гадаад харилцааны хэлтсийн даргаaр ажиллаж байсан Г.Ганзоригийн найзад залилуулж их хэмжээний мөнгөө алдаад буй иргэн Н.Мөнхжаргал бидэнд хандлаа. Тэрбээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр хэнд, хаана хандахаа мэдэхгүй хүнд байдалд орсноо ярьсан юм. Их хэмжээний мөнгөө бусдад залилуулж хохирсон хэрхэн эхэлсэн талаар ийн ярьсан юм.
Түүний эхнэр прокурорын байгуулагад ажилладаг нэгэн аж. Одоогоос гурван жилийн өмнө прокурорын байгуулагынхан АНУ-д сургалтад явахаар болж. Түүний эхнэр сургалтад хамрагдах хүмүүсийн багт багтжээ. Улсын Ерөнхий прокурорын Эрх зүйн туслалцаа гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг ажлын чиг үүргийн дагуу тэдний бэлтгэлийг нь базааж, очоод хаана байх, хэнтэй уулзах талаар зөвлөхдөө өөрийн хамгийн дотнын найз гэх Д.Сандагсүрэн гэдэг хүний талаар дуулгажээ. Хүний нутагт очсон хүмүүст элэг нэгт хүн монгол хүн хамгаас хэрэгтэй. ANU-iin Washington DC-iin Онгоцны буудлаас угтан авсан Д.Сандагсүрэнгийн англи нэр нь ”Сами Сандагаа” аж. Сами монголчуудаа сайхан хүлээн авч, үйлчилж, ёстой жинхэнэ монгол хүний тусч зангаа харуулж. Нэгэн орой хоол хамт идэх зуураа “Би машины бизнес хийдэг. Төрийн тэргүүнээс авахуулаад бүх томчуудын машиныг би эндээс явуулдаг.
Гэтэл нэг өдөр Сами Монголд ирсэн байхыг мэдсэн Н.Мөнхжаргалын эхнэр хөөцөлдсөөр Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хасуулжээ. Энэ эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагчийн өрөөнд орж ирсэн хойноо Сами хэн нэгэн рүү залгаад “Намайг гаргаадах. Нэг муу нусгай байцаагч л байна” гэж томорсон аж. Гэтэл төд удалгүй дарга нь утасдан “Наад хүнээ явуул. Гурван өдрийн дотор мөнгийг чинь төлнө гэж байна. Одоохон явуул” гэжээ. Даргынхаа өгсөн үүргийг зөрчиж чадаагүй биелүүлсэн гэдгээ мөрдөн байцаагч хохирогчид хэлжээ.
Хүссэн машиныг чинь хямдхан, богино хугацаанд явуулна” гэж ярьсан аж. Н.Мөнхжаргал машинаа сайжруулж, Америкаас машин авах санаатай байсан учир эхнэр нь Сами буюу Д. Сандагсүрэнгийн утсыг авч холбоотой байхаар болжээ. Энэ бол 2011 оны 12 дугаар сард болсон яриа. Монголд ирснээс хойш нэлээн хэдэн сарын дараа Сами Монголд ирснээ прокурорын ажилтнуудад дуулгаж. Хүний нутагт сэтгэл гарган тусалсан түүнийг тэд хоолонд оруулж, баярлаж талархсанаа хэлжээ. Тэр үед Сами нөгөөх л машины тухай яриагаа үргэлжлүүлж. Н.Мөнхжаргалын эхнэр энэ тухай нөхөртөө хэлээд бас ч үгүй Г.Ганзориг даргын найз хэмээн хэлсэн аж. Ингээд Сами Н.Мөнхжаргалтай уулзахаар цаг товлон уулзжээ. Үг хэл яриагаараа хэнийг итгүүлж дөнгөх Самид тэд итгэж, бичиж үлдээсэн данс руу нь 89200 ам.доллар шилжүүлж, Lexus-570 машинаа хүлээн авах л үлдсэн гэж боджээ. Сарын дараа саадгүй очно гэсэн машин хоёр сар боллоо байдаггүй. Гурав, дөрөв, зургаан сар бүр цаашлаад нэг жил боллоо.
Эхэндээ “Удахгүй явуулна, жаахан саад гарлаа, уучлаарай” гэдэг байсан Сами сүүлдээ утсаа ч авахаа болив. Хүнээс сонсох нь ээ Сами зөвхөн тэдний мөнгийг бус “Өгөөж” компанийн захирaл н.Түмэнгэрэлээс энэ арга залиа ашиглан 300.000 ам.доллар, “Органик фүүдс” компанийн удирдлагаас 120.000 ам доллар аваад одоо хэр нь өгөөгүй байгаа аж. Н.Мөнхжаргал болон түүний ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандан эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Интерполийн шугамаар албан тоот илгээсэн боловч “Манай иргэний талаар мэдээлэл ирүүлсэнд баярлалаа. Дахин мэдээлэл ирүүлж байгаарай” гэсэн утгатай хариу ирсэн аж. Учир нь Д.Сандагсүрэн нь Д.Ганбаатар гэдэг нэрээр АНУ-ын иргэншилтэй болсон ч Монгол Улсын иргэншлээс гараагүй юм байна. Интерполийн хуулиар тухайн улсын мөрдөх ажилтнууд өөр оронд мөрдөн шалгах ажил гүйцэтгэх эрхгүй аж. Тиймээс Монголын талаас хуулийн байгууллагын ажилтнууд АНУ-д очоод ямар ч үр дүнгүй ажил болох учир дэмий л Самиг хэзээ ирэхийг хүлээсээр жил гаруй болжээ.
Гэтэл нэг өдөр Сами Монголд ирсэн байхыг мэдсэн Н.Мөнхжаргалын эхнэр хөөцөлдсөөр Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хасуулжээ. Энэ эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагчийн өрөөнд орж ирсэн хойноо Сами хэн нэгэн рүү залгаад “Намайг гаргаадах. Нэг муу нусгай байцаагч л байна” гэж томорсон аж. Гэтэл төд удалгүй дарга нь утасдан “Наад хүнээ явуул. Гурван өдрийн дотор мөнгийг чинь төлнө гэж байна. Одоохон явуул” гэжээ. Даргынхаа өгсөн үүргийг зөрчиж чадаагүй биелүүлсэн гэдгээ мөрдөн байцаагч хохирогчид хэлжээ.
Харин дээрээс үүрэг өгч, явуул гэсэн хүн нь Улсын Ерөнхий прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг байж. Нээрээ л гурван өдрийн дотор мөнгө өгөх байх гэсэн итгэлтэй хүлээж байсан иргэдэд тэрнээс ч дор мэдээлэл ирэв. Сами гэгч эрх чөлөө олгосон гурван өдөртөө багтаан Д.Сандагсүрэн нэрээрээ гадаад паспорт гаргуулан Монгол Улсын хилээр гараад явчихсан байв. Тэрбээр Бээжингээс АНУ руу Сами нэртэй паспортоор ниссэн мэдээлэл ирж. Гэтэл Сами нэртэй хүн Монгол Улсын хил нэвтрээгүй. Үүний цаана Хил хамгаалах ерөнхий газрын нэгэн эрхэм Сандагсүрэн, Сами нэртэй хоёр паспортон дээр нь хил нэвтэрсэн тамга дарсан нь тодорхой байна. Иргэдээс их хэмжээний мөнгө залилсан хүнийг эрүүгийн хэргээс мулталж дөнгөсөн Г.Ганзориг дарга хохирогчдын мөнгийг төлөх болов уу. Прокурорын ажилтнаа залилах боломж олгосон тэрбээр жирийн иргэнд яаж хандаж, хэрхэн хохироох бол. Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн тэрбээр арга хэмжээ авахуулж тушаал буурсан ч мөн л албан тушаалаа ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулжээ. Түүнд хэн харицуцлага тооцох вэ.
http://mass.mn/n/3686
URL: