Аюулгүй секс хийхэд анхаарах зүйлүүд
Тэмбүүгээр хүн бүр өвчлөөд байдаггүй ч гонорей, трихомоназ, хломидиоз зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг хялбархан авч болно. Тиймээс элдэв бэлгийн замын өвчин авахгүйн тулд доорх хэдэн аргыг мэдүүштэй.
-Тэмбүү нь бэлгийн харьцаанд орсны дараа 3-4 долоо хоногийн дараа л илэрдэг. Бэлэг эрхтэн дээр тод улаан өнгийн хатуу яр гарна. Дараа нь тэр нь ул мөргүй арилж тэмбүү нь бие организм дотор “тэнүүчилж” эхэлдэг.
-Хэрэв ямар нэгэн бэлгийн замын өвчний таагүй шинж тэмдгүүд илэрвэл өөрөө “оношилж” эмчлэх, хүлээх гэсний хэрэггүй. Хүлээх тусам өвчин улам архагшдаг тул мэргэжлийн эмчид заавал үзүүлэх шаардлагатай.
-Бэлгэвчийг бэлгийн харьцаанд орохын өмнө угладаг. Тэгэхдээ эрхтэн хөвчрөх үед углаж, үрийн шингэн гарсны дараа шууд тайлдаг. Эс бөгөөс бүх хүчин чармайлт талаар болно.
-Бэлгэвч углахын өмнө бэлэг эрхтнээ угаах хэрэгтэй. Нэг л бэлгэвчээр аман болон анальный, үтрээний секс хийж болохгүй.
-Бэлгийн харьцаанд орсны дараа хлоргексидин, миромиситин эмийг уувал бэлгийн. замын өвчнөөс сэргийлнэ. Гэхдээ харьцаанд орсны дараа шууд уух эсхүл хоёр цагийн дотор уувал үр дүнтэй.
-Бэлгэвч нь бэлгийн замаар халдварлах бүх өвчний баталгаа болж чадахгүй. Тухайлбал тэмбүүнээс хамгаалах чадамж хомс. Хэрэв өвчтэй эмэгтэйн үтрээний шүүрэл бэлэг эрхтний угт дусвал (бэлгэвч байхгүй хэсэгт) тэмбүү халдварлах бүрэн боломжтой.
-Бүр тулгамдсан тохиолдолд бэлгийн харьцаанд орсны дараа шууд босоод шээж болно.
-Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эмийг эмчтэй зөвлөсний дараа сонгож авна. Шаардлагатай эмийг өөрийн бие организмын онцлогтой уялдуулж сонгодог. Эмч жор бичихийн өмнө танд эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо хийлгэх естой.
URL: