Махны үнэ 4.1 хувиар өсчээ

 57r6sduqek60cdl9p1r4gc3uvt

Махны дундаж үнэ энэ сарын 7-ны өдрийн байдлаар өмнөх сарынхаас 4.1 хувиар өссөн байна. Үүн дотроо үхрийн ястай мах 3.6 хувь, адууны мах 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар өсчээ.

Харин өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулбал, хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өссөн бол ямаа болон адууны мах, үхрийн цул махны үнэ өөрчлөлтгүй байлаа. 2014 оны 5-р сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8675 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв.

Үндэсний статистикийн хорооноос мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний барааны дундаж үнийн судалгааг долоо хоног бүр гаргадаг билээ.


URL:

Сэтгэгдэл бичих