Өрөөндөө тамхи татсан Д.Эрдэнэбат гишүүнийг шийтгэе

Untitled-2ddssУИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг хатуу ширүүн ааштайг хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч засаг барьж буй намын энэ эрхэм Төрийн ордонд тамхи татаж, түүнийгээ хээв нэг бусдад сайрхуулж явна. Улстөрийн ханцуйнаас олон жил зүүгдсэнийг нь бодохоор уурхайчны бүдүүлэг зангаа хаясан байх гэж бодсон, үгүй байна шүү. Тамхины хяналтын тухай хуульд хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
Д.Эрдэнэбат гишүүн Тамхины хяналтын тухай хуулийн Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон заалтыг зөрчсөнөөс гадна тамхины эсрэг тэмцэхэд чухал үүрэгтэй төв цэг болсон Төрийн ордонд тамхи татаж, үүнийгээ бусдад сурталчилав. Тиймээс түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 9,600,000 төгрөгөөр торгох ёстой. Үнэндээ Төрийн ордон дахь ажлын байрандаа удаа дараа тамхи татсанаас гадна бусдад сурталчилсан зэрэг олон зүйл заалтаар буруутгах ёстой юм.

 

Э.Төгс

URL:

Сэтгэгдэл бичих