Улаанбаатар зочид буудал 46 сая ам.доллараар 16 давхар өргөтөрөл барьж томрох нь

улаанбаатарпБ.Шүр захиралтай гэхээс өөрөөр томоохон хувьцаа эзэмшигчдийн нэр тэр бүр сонсогдоод байдаггүй Улаанбаатар зочид буудал бол Монголд орчин үеийн зочид буудлын суурийг тавьсан. Түүнээс гадна бусдаасаа урьтаж таван одын зэрэглэлийг хүртэн, анхны хувьцаат компани болсон гэдгээрээ ч онцлог.
Жирийн иргэн дундаж цалингаа хэдэн сараар хураасан ч гадны томчууд, монголын баячууд зиндаархах буудлын ганц хоногийн мөнгийг дийлэхээргүй Монголын анхны таван одтой буудлуудын нэг Улаанбаатар зочид буудал тэгвэл  арын талбайдаа 16 давхар өргөтгөлийн барилга барьж улам “томрохоор” болсон гэнэ.
Тус зочид буудлын эзэмшилд 19.6 га талбай харъяатай бөгөөд дээрх өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэхэд 46 сая ам.долларын санхүүжилт орох тооцоо гарчээ. Түүнчлэн Улаанбаатар зочид буудал компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өнгөрсөн оны цэвэр ашгийн дөрвөн хувь буюу 110.64 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгохоор болжээ.
Тодруулбал нэгж хувьцаанд 330 төгрөг тараахаар шийдвэрлэсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 86.23 хувийн ирцтэй хуралджээ. Эл компанийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн онд өмнөх оноос  489.5 сая төгрөгөөр буюу 21 хувиар өссөн хэмээн мэдэгдлээ.

URL:

Сэтгэгдэл бичих