Өсвөрийн сэлэгчид амжилт арвин байна
Шилдгийн шилдэг тамирчин, алтан медалийн эзнээр Д.Золжаргал /багш Н.Баярсайхан/ шалгарсан бол хүрэл медалиар Б.Ариунзул /багш Н.Баярсайхан/ оржээ. Буухиа уралдаанд эрэгтэйчүүдийн баг II байрт шалгарч, мөнгөн медалийн болзол хангаж, эмэгтэйчүүдийн нэгдүгээр баг мөн мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
Түүнчлэн МУСС холбоо, Хангарьд спорт клубээс зохион байгуулсан Энгүй тал ХХК-ийн нэрэмжит шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 4-5-нд боллоо. Эрдэнэт хот, Хангарьд спорт клуб, УБ хот-УССТ, Орчлон клуб, MCS-ын Виста клуб, SS клубууд оролцжээ.
УБ УССТ-ийн багш Н.Баярсайхан, Х.Батболд, Г.Мөнхбаяр нар 17 тамирчны хамт өрсөлдсөнөөс Д.Золжаргал 3 алт, 2 мөнгө, Б.Ариунзул 1 алт, 2 хүрэл, Х.Жавхлантуяа 1 алт, 1 хүрэл, Б.Мөнхбаяр 2 мөнгө, 1 хүрэл авчээ. Хүүхдүүдийн дасгалжуулагч, багшаар УССТ-ийн багш Н.Баярсайхан ажилласан байна.
Харин буухиа тэмцээнд эмэгтэй 1 багш алтан медаль /багш Н.Баярсайхан/, эмэгтэй 2 баг хүрэл /багш Х.Батболд/, эрэгтэй 1 баг мөнгөн медаль /багш Н.Баярсайхан/, эрэгтэй 2 баг хүрэл медаль /багш Н.Баярсайхан/ авчээ.
URL: