Нийтийн тээврийн жолооч нар мэргэшлийн шалгалт өгнө
Нийтийн болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй жолооч нар мэргэшсэн жолоочийн шалгалт өгч, үнэмлэх авах журам гарчээ. Шалгалт өгсөн жолоочийг энэ сараас нийтийн тээвэрт явуулахаар болсон байна. Гэтэл шалгалт өгсөн иргэдийн үнэмлэх гарахгүй удааширчээ. Үнэмлэх хэвлэх мөнгө Автотээврийн газрын санд биш Төрийн санд ордог. Уг сангаас санхүүжилт гаргалгүй удсанаас үнэмлэх хэвлэх бэлдэцгүй болжээ. Одоогийн байдлаар 7892 орчим жолооч шалгалт өгсний 5312 нь тэнцжээ. Цаашид зөвхөн нийтийн тээвэр гэлтгүй такси, уул уурхайн салбарт ажиллаж буй жолоочоос ч мэргэшлийн шалгалт авах юм байна.
URL: