Нурангид дарагдсан уурхайчин 17 жилийн дараа амьд олджээ
Итгэхэд хэцүү ч энэ талаар амтай болгон нь ярьж байна. Нэгэн өрөмдлөг малтлагийн үеэр уурхайчид 1997 онд болсон ослын дараа уурхайн гүнд үлдсэн 59 настай уурхайчин өвгөнийг олжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд бие болон сэтгэцийн байдлыг нь бүрэн шинжилгээнд хамруулах гэнэ. Уурхайчин Жан уурхай нурах шалтгаан болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа газар дор оржээ. Түүний дарагдсан уурхайн тэр хэсэгт агааржуулалтын хоолой эвдрээгүй үлдсэн байсан нь түүнд амьд үлдэх шалтгаан болсон байна.
Энэ урт хугацаанд тэрээр чухам ийм тохиолдолд л хэрэглэх зорилготойгоор бэлддэг байсан газар доорхи депогийн агуулах дахь ослын үеийн нөөц будаа, усаар хооллож, ундалж байсан ажээ. Мөн тэр уурхайн өөр нэг оршин суугч болох хархыг барьж идэн хоолондоо нэмэрлэдэг байжээ. Түүгээр ч барахгүй газрын гүнд амьдардаг фосфортой буюу үүнийхээ улмаас гэрэлтэж харагддаг нэгэн организмуудыг их хэмжээгээр идэж амин дэмийн дутагдлаа нөхдөг байсан байна. Уурхайчин Жаны амьд гарсан энэ ер бусын тохиолдол итгэмээгүй бөгөөд өмнө нь газрын гүнд хамгийн удаан байсан дээд амжилтыг Британийн Жефф Смит эзэмшдэг юм байна. Гэхдээ тэр дээд амжилт тогтоохын тулд зориудаар, сайн дураар өөрийгөө “оршуулж” байсан гэнэ.
URL: