Хог боловсруулах үйлдвэр энэ сард үүдээ нээнэ
Өнөөдрийн байдлаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр “ТЧМ ХХК, “Сан оргиу” ХХК ажиллаж байна. Харин энэ сарын сүүлээр БНСУ-ын KOICA-гийн үйлдвэр ашиглалтад орох юм.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайд хүлээн авч ангилан ялгаж, преслэн дахин боловсруулах боломжтой болно. Гялгар уут ч дахин боловсруултад орж түүхий эд болон ашиглана.
Мөн 2016 он хүртэл хог хаягдлыг дахин боловсруулах хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж ажил эхлээд байгаа. Шинээр ашиглалтад орох хог боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдэд гялгар уут орох юм байна.
Дэлхийн бусад улс орнуудад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нь хог хаягдлыг зориулалтын уутанд хийдэг. Энэ уутыг хэрэглэж хэвшүүлэх нь цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажлуудын нэг байсан гэдгийг судлаачид хэлдэг. Өдгөө иргэд нь хэрэглэж хэвшсэн төдийгүй ангилан ялгах хэлбэрт хэдийн шилжээ.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд сар бүр 15 ширхэг хог хаягдлын зориулалтын уутыг тарааж байгаа. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг хогны уутны зардал нь 1425 төгрөг болдог. Энэ нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа гэсэн үг. Хог хаягдлын тухай хуулийн 20-р зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөрөнгийг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжихэд зарцуулна” гэж заасан байдаг.
Тиймээс хог хаягдлыг бууруулахад зарцуулагдах мөнгийг зориулалтын бусаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад зарцуулбал хууль зөрчихөд хүрнэ. Нийслэлийн иргэдийн дунд хогны ногоон уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэхийг тодорхойлох санал асуултыг дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Энэ
Нийт санал асуултад оролцогсдын 60.4 хувь нь дэмжиж байгаа учраас үргэлжлүүлэн тараах нь зүйтэй гэсэн саналыг НИТХ-д оруулан хэлэлцүүлэх гэж байна.
Монголын мэдээ
URL: