Ч.Хашчулуун: Эдийн засгийн єсєлт энэ жил 10,8 хувьтай гарна
-Ирэх жил гэхэд “Рио Тинто” компани ТЭЗЇ, зураг тєслєє
бэлэн болгох ёстой-
Їндэсний хєгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай Монгол Улсын эдийн засгийн єнєєгийн байдлын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн єндєр єсєлтийн тухай ярих боллоо. Яг хэдэн хувиар єсч байна вэ?
-Бид олон жил їсрэнгїй эдийн засгийн єсєлтєд орлоо гэж ярьдаг байсан. Ирэх жилээс эдийн засаг єснє гэдэг байв. Харин энэ жилээс манай эдийн засгийн єсєлтийн їе эхэлж байгаа юм. Манай эдийн засаг 2009 онд 1,6 хувиар буурсан. Єнгєрсєн он ч бас манай улсын хувьд хїнд жил байлаа. Хямралын нєлєє хэвээр байсан. Дээр нь зуд болж хєдєє аж ахуйн салбарт их гарз гарсан. Гэсэн хэдий ч хєдєє аж ахуйгаас бусад салбар зургаан хувиар єссєн. Боловсруулах салбар ч 10 хувиар єссєн їзїїлэлт гарлаа. Ингээд энэ онд эдийн засгийн єсєлт улам хурдасч байна. Энэ оны эхний улирлын хувьд 9,7 хувьтай гарлаа. Манай эдийн засаг бол улирлын шинж чанартай. Нэгдїгээр улирал бол зогсолтын їе. Энэ улиралд эдийн засаг єсєлттэй гарлаа. Одоогийн байдлаар эдийн засгийн єсєлт энэ жил 10,8 хувьтай гарна хэмээн тооцож байгаа. Манай экспортын бїтээгдэхїїний гол зах зээлїїд сайн байна. Дэлхийн зах зээлийн їнэ ч тааламжтай байгаа юм. Єнгєрсєн жилээс эхлэн манай эдийн засагт бїтцийн єєрчлєлт бий болсон. Урд нь, манай эдийн засаг зєвхєн зэсээс хамааралтай байсан.
Нїїрс гэдэг экспортын бараатай боллоо. Їїнээс гадна хєдєє аж ахуйг хєгжїїлснээр гурил, улаан буудай, тємс гээд гол нэрийн хїнсээр єєрийгєє бїрэн хангадаг боллоо. Нїїрсээ тїїхийгээр нь гаргахаас гадна боловсруулж нэмїї єртєг шингээдэг болж буй юм. Тухайлбал Ухаа худагт жилд гурван сая тонн нїїрс баяжуулах їйлдвэр ашиглалтад орлоо. Энэ бол манай хувийн хэвшлийнхэний барьж байгаа хамгийн том бїтээн байгуулалт. Иймээс тїїхий эдээ боловсруулж бїтээгдэхїїн болгох алхам хийж байна. Ингээд эдийн засаг эрїїлжиж бїтэц нь сайжрах тєлєвтэй байгаа юм. Хїнд аж їйлдвэрийн цогцолбор байгуулах тєсєл дээр АНУ-ын компанитай гэрээ байгуулаад ажилдаа орсон. Одоо олон улсын тєлєвлєлтийн баг ирж ажиллана.
-Хэдий хэмжээний хєрєнгє оруулалт орж ирж байна вэ?
-Улсаас их хэмжээний хєрєнгє оруулалт хийж байна. Энэ хєрєнгє оруулалт нь сїїлийн жилїїдэд нэмэгдэж 700 орчим тэрбум тєгрєгт хїрэх боллоо. Тэгээд дэд бїтэц байгуулах ажил хийгдэж байгаа юм. Тєр хувийн хэвшлийн тїншлэлийн анхны тєсєлд газрын їсэг зурлаа.Завхан аймагт Могойн голын цахилгаан станц барих тєсєл хэрэгжихээр болсон. Хєдєє аж ахуйн салбарт хєрєнгє оруулалт нэмэгдэх тєлєвтэй байна. Єнгєрсєн жил гадаадын шууд хєрєнгє оруулалт нэг тэрбум ам.доллар давсан. Сїїлийн хорин жилийн нийт хєрєнгє оруулалтыг тооцож шїїхэд хоёр тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт хийгдсэн гэдэг. Гэтэл єнгєрсєн жилд л гэхэд тїїний тал нь орж ирсэн байна шїї дээ. Тэгэхээр хєрєнгє оруулалт хэр нэмэгдэж байгааг эндээс харж болно. Энэ хєрєнгє оруулалтын дийлэнх нь бїтээн байгуулалтад зарцуулж байна. Тухайлбал Оюу толгой уулын баяжуулах їйлдвэр, тїїний дэд бїтцийн бїтээн байгуулалт хийж байна. Хувийн хэвшлийнхний хєрєнгє оруулалт бас их єсч байгаа. Жишээ нь ган, зэс хайлах, барилгын материалын їйлдвэр их олноор нь байгуулах болсон. Мєн нефть боловсруулах їйлдвэр Дорнод аймагт барих боллоо. Тєрєєс бараг дэмжлэг авахгїйгээр хувийн хєрєнгєєр байгуулах юм билээ. Хэрэв энэ їйлдвэр ашиглалтад орчихвол зїїн гурван аймгийн шатахууны хэрэгцээг хангах юм. Жилд 100 гаруй мянган тонн нефть боловсруулна. Ирэх онд эдийн засгийн єсєлт 16 хувьд хїрэх тооцоо бий. Учир нь Оюу толгойн їйлдвэрлэл 2013 оноос эхлэнэ гэж тооцож байсан ч хугацаанаасаа ємнє 2012 оны наймдугаар сард ашиглалтад орохоор болсон.
-Эдийн засаг ингэж єсч байгаа ч ядуурал буурахгїй байна?
-Нэг хїнд ногдох орлого єнгєрсєн жилийн байдлаар 2200 ам.доллар байсан. Энэ оны эцэс гэхэд 2900 ам.доллар болох тєлєв гарч байна. Тэгээд 2012 он гэхэд 4000 ам.доллар болох тооцоо бий. Манай эдийн засгийн єсєлтийн томоохон хэсэг нь уул уурхайгаас шалтгаалж байгаа. Энэ салбар єєрєє хєрєнгє их шаарддаг. Тэгээд олон хїн ажилладаг салбар биш. Иймээс хїн бїр тэнд ажиллаж єндєр цалин авах боломжгїй юм. Нєгєє талаар монголчууд хєдєлмєрийн зах зээлийн эрэлттэй мэргэжил эзэмшээгїй байна. Ажилд авах зар асар их байгаа ч тэр ажлын байрны шаардлага хангаж байгаа хїн нь цєєхєн юм. Мєн ажил их голдог болсон. Хїмїїс биеэ дайчлахаасаа илїї бэлэнчлэх сэтгэлгэтэй хэвээр байгаа. Хїний хєгжлийн сангийн, оюутны мєнгє гээд єгєєд байхаар ажил хийлгїй амьдрах сонирхолтой хїн ч байна.
-Хилийн боомт болон дэд бїтцээ асуудлыг хэрхэн сайжруулах вэ?
-Уул уурхайн бїтээгдэхїїний экспорт манай дэд бїтцээс шалтгаалж байгаа юм. Урд хил дээр 5-6 боомтын хїчин чадлыг нэмэгдїїлж сайжруулах шийдвэр Засгийн газар гаргасан. Тэгэхээр бараа нь гарч чадахгїй хїлээгддэг байдал багасана. Хилийн боомтыг сайжруулахад хувийн хэвшлийнхэн хєрєнгє оруулалт хийх санал гаргасан. Одоогийн байдлаар зураг тєслийг нь холбогдох газрууд гаргаж єгєхдєє удаад байна. Эхний боомтын хїчин чадлыг сайжруулах зураг тєсєл энэ зун гарах юм билээ. Улаанбаатар-Мандалговь чиглэлд хувийн хэвшлийнхэн авто зам барьж байгаа. Мєн Чойр-Сайншанд-Замын-Їїдийн зам бий. Уг нь, мєнгє хєрєнгє нь байгаа ч гїйцэтгэгч муугаас болж уг замын ажил зогссон. Энэ замыг Солонгосын компани хийх болсон ч сїїлийн гурав дєрвєн жил ажил ахисангїй. Агаарын тээврийн хоёр компанийн нислэгийн тоо нэмэгдэж байгаа. Бїтээн байгуулалтын хамгийн гол тїлхїїр нь тємєр зам юм. Ерєнхийлєгч хойд хєршид айлчлахдаа тємєр замын талаар яриа хэлцэл хийсэн. Тємєр замын гэрээгээ шинэчилж Монгол Улсын хуулинд нийцїїлэх шаардлагатай. Мєн хєрєнгє оруулалтыг нь нэмэгдїїлэх ёстой. Сайншанд-Таван толгойн тємєр замын ажил эхэллээ. Одоо газар шорооны ажлыг нь хийж байгаа. Энд хєрєнгє мєнгє нэлээд их шаардана. Зєвхєн энэ замд л гэхэд нэг тэрбум гаруй ам.доллар шаардлагатай байгаа. Таван толгойд хєрєнгє оруулагчид энэ тємєр замыг хєгжїїлэх ёстой гэдгийг ойлгож буй юм. Иймээс одоо тэдэнтэй гэрээ хэлцэл хийж байна. Ер нь, бид аль ч замаар тал тал руу бїтээгдэхїїнээ ачаад зах зээлд нийлїїлэх боломжтой байх ёстой.
-Эдийн засгийн бїтцээ єєрчлєх ёстой гэдэг. Яг яаж вэ?
-Уул уурхайн олборлолтоос илїї боловсруулах нь чухал. Одоо зэс хайлах їйлдвэр байгуулах нь чухал асуудлын нэг болоод байна. Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээнд энэ талаар тодорхой тусгасан. Ирэх жил гэхэд “Рио Тинто” компани ТЭЗЇ, зураг тєслєє бэлэн болгох ёстой. Мєн “Эрдэнэт” їйлдвэрийн зєвлєлийн хурлаар зэс хайлах їйлдвэр байгуулах асуудлыг дэмжсэн.
URL: