Чингисийн талбайд маргааш гэр бүлд зөвлөгөө өгнө

maxresdefaultХүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам маргааш Чингисийн талбайд гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм байна.

Тус яамны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв үйл ажиллагаагаа сурталчлах аж.  Иргэд эл өдөрлөгт хүрэлцэн ирснээр нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлын талаарх мэдээ, мэдээллийг  авах боломжтой хэмээн албаныхан хэллээ.

Түүнчлэн нийслэлийн зургаан дүүргийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм байна.

Мөн нээлттэй өдөрлөгийн үеэр хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбартай хамтран ажилладаг арилжааны банкууд иргэдэд үйлчилгээ үзүүлэх аж. Энэ үеэр гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллаж, гэр бүлийн бат бөх, нандин харилцааны талаарх сургалтууд зохион байгуулахаас гадна хөгжөөнт тоглоом, танин мэдэхүйн уралдаан зохион байгуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих