Солонгост амаржиж 20 саяар сувилуулсан Поп дива хатагтай Ж.Алтанцэцэг шинэ хүнээ танилцуулав

Ж.Алтанцэцэг “Аз жаргал бэлэглэгч энхрийхэн үр минь”

cdd42391fb61e66great

 

Дива нарын нэг болох дуучин Ж.Алтанцэцэг өнгөрсөн сард солонгос улсад нярайлж 3.1 кг охинтой болсон.

 

Тэрээр  Солонгос улсын “Cheil”  эмэгтэйчүүдийн эмнэлэгт амаржсан билээ. Cheil эмнэлэгийн дарга түүнийг алдартай дуучин гэдгийг мэдээд хоолойг нь сонсож биширсэн учир асаргаа сувилгааны 20 сая төгрөг бүхий эмчилгээг хийж бие галбирыг нь хэмжээнд нь барьж өгнө гэдгээ ч амласан гэнэ шүү. Мөн монголын урлагийнхныг тус эмнэлэгээр үйлчүүлбэл цаашид тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байна гэдгээ мэдэгджээ.

 

Тэрээр өнөөдөр хорвоод мэндлээд сар ч болоогүй байгаа бяцхан үрийнхээ зургийг цахим ертөнцийн найзууддаа танилцууллаа. “Аз жаргал бэлэглэгч энхрийхэн үр минь” хэмээн бичиж энэхүү зургийг нийтэллээ.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих