Бэлэг эрхтэнгүй эмэгтэй хүүхэд “төрүүлжээ”

7882fc50c05903a3originalАргентины 26 настай нэрийг нууцалсан үтрээгүй нэгэн эмэгтэй хүүхэд “төрүүлжээ”. Тэр “Mayer-Rokitansky-Kuster-Hauser” хэмээх анагаах ухаанд нэн ховорд тооцогддог эмгэгтэй ч АНУ-ын урдаа барьдаг эмч нар түүний гуяны дотор талын арьсыг ашиглан эс хувилах аргаар хүүхэдтэй болгосон байна. “Mayer-Rokitansky-Kuster-Hauser” эмгэг нь үтрээ, сав зэрэг хүүхэд төрүүлэхэд шаардлагатай эд эрхтэнгүй эмэгтэйчүүдийн эмгэгийг хэлдэг бөгөөд дээрх эмэгтэй үүний нэг болох үтрээгүй юм байна.

Уг эмэгтэй 14 настай байхдаа ийм эмгэгтэй гэдгээ олж мэдсэн аж. Юутай ч, “Mayer-Rokitansky-Kuster-Hauser”эмгэгтэй эмэгтэйг хүүхэдтэй болгох мэс засал дэлхийд 2012 анх удаа хийгдэж тэрнээс хойш хэд хэдэн удаа хийгдсэн байна. Харин хамгийн сүүлд Аргентины энэ эмэгтэй энэ аргаар хүүхэдтэй болсон байна.

Э.Төгс
unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих