Н.Төмөрхуяг гар нь солгой ч сэтгэл нь солгой биш

tumurhuyag_4-163822-7587482712151934322014-05-08-10-39[www.urlag.mn]Хэнтийн “солгой” Төмөрхуяг гэхээр монголчууд андахгүй. “Намрын дурсамж”, “Насны намар”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Хожуу хайрын дуу”, “Ухаарч амьдрах хорвоо” гээд олон арван дуунууд нь ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон энэ эрхэм гавьяат цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа. Тэрээр энэ сарын 19-нд тайлан тоглолтоо хийж, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Тоглолтдоо СТА дуучин Д.Балдантай хамтран өмнө дуулсан хит дуунуудаа сэргээн дуулахаар бэлтгэж байгаа гэнэ. 30 гаруй жил уянга дуу, уран бүтээлдээ үнэнч явсан Н.Төмөрхуягийг гар солгой ч сэтгэл нь биш гэдгийг ойр дотны найз нөхөд нь төдийгүй уулзаад салсан хүн ч хэлдэг.

Зөөлөн гэхэд дэндүү зөөлөн сэтгэлтэй Н.Төмөрхуяг гавьяат тавдугаар сарын 19-нд нэгэн үдшийг дуунд дуртай түмэнтэйгээ уянга, эгшигт умбан өнгөрүүлэх нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих