10 хүүхэд барьцаалж, нэг хүний аминд хүрсэн гэмт этгээдийг байцааж байна
Аллага, дээрэм, хүчирхийлэл, амар хялбараар мөнгө олох гэсэн элдэв янзын эрээн бараантай суртлуудыг сурталчилсан гадаад киноны триллэр өнгөрсөн шөнө нийслэлийн Хан-уул дүүрэгт өрнөх шиг боллоо.
Биокомбинат орчимд болсон эл хэрэгт 16-17 насны 10 хүүхэд барьцаалагдаж, нэг хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, дүүргийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дашцэрэн, цагдаагийн ахлах ахлагч Ч.Чулуунцэрэн нар иргэдийн өгсөн дуудлагаар очиход тухайн байшин гаднаасаа цоожтой, гэмт этгээд хоёр залууд хутга тулгасан, мөн тэнд ажиллаж байсан 10 оюутныг барьцаалсан байдалтай байжээ.
Цагдаагийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гаргаж гэмт үйлдлийг таслан зогсоож барьцаалагдсан хүүхдүүдийг суллаж гэмт этгээдийг баривчилсан байна. 25 настай М гэгч гэмт этгээд энэ үеэр нэг хүний амь нас хохироож, нэг хүнийг хүндээр гэмтээсэн аж
Одоогоор хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж байна.
URL: