“Рапид” харшийн оршин суугчид зэвтэй усаар ундаалж, хулганы мах идэх нь холгүй байна Б.Чойжилсүрэн гишүүнээ?
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр овоглодог “Хурд” группын барьсан Рапид харш ашиглалтад орсон цагаасаа л асуудал дагуулж хүн уух байтугай хувцас ч угааж болохооргүй булингартсан зэвтэй ус гоожиж, үнэ дагуулсан чанар нь “цараа” таниулж эхэлсэн.
Харамсалтай нь алга дарам газарт аргадуулан байж байдгаа баран хуга хулхидуулсан Хурд группын Рапид харшийн оршин суугчдад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үгээ хэлж суугаа бололтой. Учир нь Хурдын “ХУЛХИ” харшид халдварт шар өчвин, элдэв төрлийн вирусыг хамгийн хурдан түгээж богино хугацаанд хэлж мэдэхээргүй гай дагуулах аюултай мэрэгчдийн нэг болох хулгана үүрэлсэн гэнэ.
Мэдээж уншигч та тэр өндөр сайхан, үнэтэй тансаг байранд “хулгана гүйлдэнэ” гэхийг уншаад нүдэндээ итгээгүй байх. Тэгвэл ашиглалтанд ороод удаагүй байгаа Рапид харшид хулгана үүрлэж байрны хаа сайгүй үүцээ нээн граж хонгил гэлтгүй дээд доодгүй гүйлдэж оршин суугчид хүүхэд нялхсыг айлган тух алдуулж байгаа сурагтай.
Хулгана бол гэдэсний халдвар үүсгэгч жоом, элдэв шавьж нарын адил аюултай мэрэгч. Гэтэл яагаад хулгана дээд давхар хүртэл үүрэлснийг зохион байгуулагч талаас тодруулахад “Цэнгэлдэх өргөө СӨХ-ныхон бол угаасаа хулганы голомтон дээр баригдсан барилга. Тэгэхээр ямар ч арга байхгүй” хэмээн хэнэггүйтсэн байх юм.
Тэгэхээр Хурд компанийнхан энэ газрыг хулганы үүр голомттой гэдгийг мэддэг, хэзээ нэг өдөр хэн нэгэн оршин суугчийнх нь гэрт хулгана гүйлдэж, хүүхэд багачуудыг айлгаад зогсохгүй, элдэв халдварт өвчний эх үүсвэр болж болзошгүйг мэдсээр байж ашиг хонжоо хайн барилгыг эхлүүлсэн байж таарлаа. Энэ бол “Хурд” группын барьж байгуулсан Рапид харшийн нууц үүцийн зөвхөн эхлэл биз…
Az
Fact.mn
URL: