БНСУ-д хоёр метро мөргөлдөв
БНСУ-ын нийслэл Сөүлд төвийн чиглэлийн хоёр метро мөргөлдсөний улмаас 170 орчим хүн гэмтэж бэртээд байна. Осол өнгөрсөн ням гарагийн 15:30 цагт Сэнгвангсимни өртөөний хоёрдугаар шугам дээр болсон бөгөөд техникийн гэмтлийн улмаас зогсч байсан метроны араас дараагийн метро хурдтайгаар орж иржээ.
Хүнд бэртсэн 30 орчим зорчигчийг ойролцоох их сургуулийн эмнэлэгт хүргэснийг албаны хүмүүс мэдээллээ. БНСУ-ын “Севол” усан онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жинду арлын ойролцоо осолдсоны улмаас 200 гаруй хүн амиа алдаж, олон хүн ор сураггүй алга болсон юм.
ӨДРИЙН ШУУДАН
URL: