У.Хүрэлсүх эргэн иржээ

МАН-ын ЕНБДарга , УИХ-ын гишүүн асан Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо эргэн иржээ.
Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадаж унагаасныхаа дараа тэрээр эхнэрээ удаан хугацаагаар эмчлүүлэх тул сахиур хийх шаардлагатай байна хэмээн УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа сайн дураар чөлөөлөгдсөн билээ.
Энэ хугацаанд тэрээр эхнэрээ асарч тойлохын сацуу Австралид Англи хэлний курст суралцжээ.
Эх орондоо ирсэн У.Хүрэлсүх НАМЗХ-ыхоо залуустай уулзаж, намынхаа үйл ажиллагаанд тун шүүмжлэлтэй хандах болсон байна.
Улс төрийн зарим ажиглагчид түүнийг МАН- дотор “Элсний босогчид” бүрдүүлж, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө М.Энхболдыг МАН-ын даргаас  унагаж байсан С.Баярын тактикийг давтаж тун болзошгүй хэмээж буй юм.
МАН-ын дараагийн Дарга Ухнаагийн Хүрэлсүх байх нь зөв гэдэгтэй тус намын гишүүд бараг санал нэгтэй байдаг билээ.

Ч.Явуу


URL:

Сэтгэгдэл бичих