АН-ын фракциудын хагарал засгийн газрыг унагаж мэдэх нь

25c83a4da1774a9bbigЕрөөсөө Х.Баттулгын сай даасаа огцрох хүсэлтийг том зургаар нь харвал Засгийн газрын малгайд багтах АН-ын фракциудын дунд хагарал даамжирсны илрэл. Хэдийгээр засагт фракци байх учиргүй. Танхимын зарчмаар хамтдаа ажлаа урагшлуулах ёстойг УИХ-ын даргаас эхлээд сануулсан ч бодит байдал тэс өөр байгааг Х.Баттулгын улс төрийн бие даасан тоглолтоос зовох юмгүй харж болохоор байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуягийн бүрдүүлсэн баг хоорондоо түнжин хагарч Х.Баттулгаас эхлээд багийн тоглолтоос уйдаж бие даахаар шийдсэнээ шулуухан илэрхийлэв 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр “Давхар дээл”-ээ тайлахаар шийджээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эрх баригчид унагаснаас дутуугүй олны анхаарлыг татсан шуугиантай мэдээллийн нэг энэ байв. Зарим хүн түүний хүсэлтийн талаар сонсоод эхэндээ итгээгүй нь лавтай. ҮХАА-н сайд Х.Баттулгын албан тушаалаасаа огцрох хүсэлтийг улс төрийн хүрээнийхэн олон шалтгаантай холбон тайлбарлаж байна. Харин ажиглагчид “Давхар дээл” тайлах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатанд босго давж чадаагүйгээс боллоо” хэмээн хардаж сууна. Ингэх нь ч аргагүй. Учир нь Х.Баттулга сайд анхнаасаа “Давхар дээл”-ээ тайлах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байж, үүнийгээ санал хураалтын үеэр хоёр удаа намаасаа эсрэг санал өгч баталгаажуулсан. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболдын тодотгосноор Монголын парламентын түүхэнд анх удаа жил гаруй зууралдсан хуулийн төслөө бүхлээр нь унагасан хачирхалтай үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиосон юм. Үүнд бухимдсандаа түүнийг сайдын суудлаасаа буухаар зориг шулуудлаа гэх нэгэн байхад өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн барьсан Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлж Н.Алтанхуягийн танхимыг ганхуулахаар шийджээ гэх гаргалгаа хийх хүмүүс ч байна.

Улстөрчид зургаан жилийн турш маргалдсаны эцэст төмөр замаа нарийн, өргөн царигийн аль, алинаар нь барих тогтоолын төслийг боловсруулж удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх нь. Үүнтэй зэрэгцээд Х.Баттулга сайдын огцрох өргөдлийг харьяаллын дагуу Хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Өмнө нь Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргахад АН-ынхан “Засгийн газар, УИХ муу ажиллаж байна гэж бидний өмнөөс хариуцлага хүлээх хэрэггүй. Бид улс төрийн хариуцлага хүлээх чадвартай нам” хэмээн улайран зүт гэсээр Р.Амаржаргалаар алба дан хөдөлмөр эрхлүүлэх шийд вэрийг олонхиороо хүч түрэмгийлэн гаргасан. Үү нээс хойш УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АН-ын бүлгийн хуралдаанд тоотойхон суух болсныг эх сурвалжууд хэлж байна. Харин одоо АН-ынхан Х.Баттулгыг Р.Амаржаргал шиг хүчээр авч үлдэж чадах болов уу гэсэн бодол олон хүний толгойд эргэлдэж байгаа нь лавтай. Эрх баригчид Р.Амаржаргалыг намынхаа лай ланчигийг ганцаараа нуруундаа үүрэхээс хамгаалж “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд унагаасан хэмээн тайлбарласан. Тэгвэл Х.Баттулгыг “Огцруулахгүй” гэж чангаахдаа ямар тайлбар хэлэх бол. УИХ дахь намын бүлгүүд ҮХАА-н сайдын огцрох асуудалд байр сууриа нэгтгээгүй байна. Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Нэгэнт ажлаа хийхгүй гэдгээ хэлчихсэн хүнд хүчээр ажил хийлгэх шаардлагагүй” гэдгийг хэлсэн.

АН-ынхан дахин нэг гишүүнээр албадан хөдөлмөр эрхлүүлэх үү, эсвэл явуулах уу гэдгийг хуулийн дагуу хүсэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой. Ерөөсөө Х.Баттулгын сай- даасаа огцрох хүсэлтийг том зургаар нь харвал Засгийн газрын малгайд багтах АН- ын фракциудын дунд хагарал даамжирсны илрэл. Хэдийгээр засагт фракци байх учиргүй. Танхимын зарчмаар хамтдаа ажлаа урагшлуулах ёстойг УИХ- ын даргаас эхлээд сануулсан ч бодит байдал тэс өөр байгааг Х.Баттулгын улс төрийн бие даасан тоглолтоос зовох юмгүй харж болохоор байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуягийн бүрдүүлсэн баг хоорондоо түнжин хагарч Х.Баттулгаас эхлээд багийн тоглолтоос уйдаж бие даахаар шийдсэнээ шулуухан илэрхийлэв. “Түүний араас нэг бус сайд огцрох өргөдлөө өгнө” гэсэн таамаг шаргал ордноор сүүлийн үед улам хүчтэй түгэх боллоо. Хамгийн өндөр магадлалтай нь Зам, тээврийн сайд А.Гансүх. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ яамыг нэгэн удаа морь унасан толгойгүй хүнтэй зүйрлэж байсан удаатай. Ингэж цоллосны учир нь Зам, тээврийн яамыг Х.Баттулга одоог хүртэл алсаас удирддаг гэх түүний хардлагатай холбоотой. Тэгээд ч шинэ төмөр замын санхүүжилтээс болоод А.Гансүх сайд Эдийн засгийн хөгжлийн сайдтай түнжин муутай байгаа. Н.Батбаяр сайд сайхан ааштай байхдаа “Төмөр зам барихад “Чингис” бондын мөнгөнөөс 450 сая ам.доллар өгнө” гээд ам алдчихсан. Одоогоор энэ мөнгөнийхөө талыг нь өгсөн. Харин үлдсэнийг нь авах гэхээр Хөгжлийн банкинд мөнгө байхгүй гэсэн үндэслэлээр ганц төгрөг ч гаргахгүй байгааг А.Гансүх сайд учирлаж байв. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд маань байнгын хорооны хуралдааны үеэр телевизийн камер харангуутаа “Мөнгө нь байхад төмөр замаа барьж чадаагүйгээс болж эдийн засаг хямарлаа” гэх айхтар дүгнэлт хэлчихэв.

Үүнд нь бухимдсан А.Гансүх сайд өдөр тутмын сониноор “Н.Батбаяр сайд худлаа ярьсан шүү” гэх агуулгатай урт мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Даарин дээр давс гэгчээр “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн А.Гансүх сайдыг “Бүлгийн хуралдаан ирж мэдээлэл өгөхгүй их зан гаргалаа” хэмээн гомдоллож хорхойтой шүдэндээ зуучихлаа. Эвслийн бүлгийнхэн жаахан л сиймхий гарвал А.Гансүхийг огцруулахыг хоёр гараа өргөөд ч болов дэмжихэд бэлэн байгаа нь лавтай. Энэ мэт жишээнээс харахад сайд нар хоорондоо муудалцаж, Засгийн газрын гишүүд хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлсэн нь илт. Угаасаа Төрийн тэргүүн, УИХ-ын дарга хоёр нь Ерөнхий сайдыг шахуулахгүйгээр ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарынхаа нэрийг оруулж ирэхийг шаардаж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шахалт үзүүлсэн. Олон нийтэд байр сууриа илэрхийлээгүй болохоос Ерөнхий сайд өргөдлөө өгсөн, өгч мэдэх сайд нарыг өрөөндөө дуудаж жич уулзаж байгаа сурагтай. Тусыг олох уу, үгүй юү гэдгийг харин харах л үлдлээ. Засгийн газрын фракциудын задрал хаана очиж хана мөргөх бол. Төрийн өндөрлөгүүдийн шаардсанаар хариуцлагагүй сайд нарынхаа жагсаалтыг гаргахад хүргэх үү. Юутай ч Ерөнхийлөгч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын нэрс энэ жагсаалтын хамгийн түрүүнд бичигдэхийг телевизийн шууд ярилцлагад орохдоо зарлачихсан. Төрийн тэргүүний нэрлэснээр Эдийн засгийн хөгжлийн биш, хямралын яамны сайд Н.Батбаяр “Суудлаасаа тийм ч амар ойчихгүй. Тэднийг тэнгэр ниргэг” гэж сэм шивнэж яваа сурагтай.

УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Шүүх, прокурор, цагдаагийнхантай хэл амаа ололцохгүй байгаа учраас явуулсан нь дээр” гэсэн бодолтой байгаагаа нуусангүй. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг хар, цагаан дуугүй сууна. Ерөнхий сайд огцруулах сайд нарынхаа нэрсийг гаргаж амжаагүй байхад Х.Баттулга сайн дураараа огцрохоор шийдсэн нь байдлыг улам хүндрүүлэв. Тиймээс Ерөнхий сайд хариуцлага тооцох сайд нарынхаа нэрийг эртхэн гаргахгүй бол Засгийн газар тэр чигээрээ унаж мэдэх нь. Учир нь түүний танхимыг гаднаас нь биш, дотроос нь хөдөлгөж унагах нь илүү амархан байж болох юм.

Ц. Оюунтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих