“Баясах” супермаркетын “Fruttis” иогуртаас хүүхэд хордож болзошгүй анхаар!!!
“Хүнсний аюулгүй байдал” Манай улсад хэрхэн хэрэгжиж байна вэ? Энэ бол тухайн улс гүрэн оршин тогтнох уу үгүй юу? гэх хүртэл хэмжээнд яригдах чухал асуудлын нэг яахын аргагүй мөн. Дэлхий дахинд гаргасан нэгэн судалгааг дурдая. Энэхүү судалгаанд жил бүр 2.2 сая хүн хоол хүнс, уснаас халдварласан өвчнөөр нас бардаг гэсэн дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Үүний 1.9 сая нь бага насны хүүхдүүд байдаг аж. Тэгвэл эдгээр бага насны хүүхдүүдийн тал хувь нь чанарын шаардлага хангаагүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүнд хорддог гэсэн дүгнэлт байна. Энэ бүгдийг дурьдаад байгаа шалтгаан гэвэл бид өдөр тутам хэрэглэдэг хоол хүнснээсээ хордож байгаа тохиолдол бүрийн цаана хүний хариуцлага, эрх мэдэл, мөнгө бий. Учир нь та бид энхрий бяцхан үрсдээ нярай үеэс нь эхлэн өдөр тутам нэмэгдэл хоол болгон өгдөг “Fruttis” нэрийн хугацаа нь дууссан иогуртыг томоохон сүлжээ дэлгүүрийн нэг болох “Bayasakh” супермаркет лангуундаа өрөн, жишимчгүй худалдаалж хүүхдийн эрүүл мэндээр ашиг олж байгаа энэ компанид арга хэмжээ авч өгөөчээ хэмээн олон хууртсан хэрэглэгч бусдад дамжуулахыг хүссэн юм. Учир нь ихэнх хэрэглэгчид өрөөтэй байгаа лангуунаас сонгосон бүтээгдэхүүнээ нарийн шалгалгүй шууд авдаг шүү дээ.
Хамгийн аймар нь тус дэлгүүр хугацаа нь дууссан иогуртаа хугацаа нь дуусах болоогүй иогурттай холин худалдаалж, хэрэглэгчийг төөрөгдүүүлэх гэсэн залжин башир арга хэрэглэжээ. Хугацаа нь дууссан иогуртыг үзвэл 2014 оны 04 сарын 03-аас 21 хүртэлх өдрүүдэд дууссан төрөл бүрийн иогурт байх ба үнийн хувьд грамаасаа шалтгаалаад 900-1380 төгрөгний үнэтэй байх аж. Хэрэглэх ёстой хугацаа нь өнгөрсөн бүтээгдэхүүн ямар аюултай болохыг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Жишээ болгон дурдахад бүтээгдэхүүнд олон тооны бактери үржин гэдэсний халдвар үүсгэдэг байна. Уг нь бол Эрүүл аж төрөх үндэс болсон хүнсний аюулгүй байдлыг Монгол Улс хуулиндаа 2013 оны гуравдугаар сарын нэгнээс эхэлж чангатгасан гэж хэлж болно. Тодруулбал, Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч, тэр ч атугай, худалдан авагчийн эрх, үүргийг нарийн зааж өгсөн нь хэрэгжиж байгаа нь энэ үү. Хуулиар бол дэлгүүрийн лангуунаас хугацаа нь дуусах шахсан, эсвэл дууссан, бүтээгдэхүүн харахгүй гэж байгаа. Энэ хуулийг тэгвэл “Bayasakh” супермаркетийн удирдлага мэдээгүй баймааргүй юм даа. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой чухал хүнс атал лангуунаас буулгах биш харин ч өндөр үнээр заран ашиг олж байгаа нь нүд улаан мөнгө цагаан гэдэг үгийг “Bayasakh” супермаркетийн удирдлагууд батлаж байна гэхэд хилсдэхгүй бизээ.
http://www.amjilt.com/219692
URL: