Йемений нийслэл Санад террорист халдлага болов
Хятадын ОУР-ын мэдээ, Йемений албаны мэдээллийн агентлагийн 5-ны өдөр мэдээлснийг үзвэл, Йемений нийслэл Санад “Ал-Кайда” бүлэглэлийн халдлагын улмаас Франц хүн шархадсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 5-ны өдөр мэдэгдэл хийж, Йемений нийслэл Санад гарсан террорист халдлагыг хатуу зэмлэн буруушаасны зэрэгцээ Йемений засгийн газар терроризмд цохилт өгч байгааг дэмжиж байгаагаа дахин нотолжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, терроризмын үйл ажиллагааг явуулж байгаа, зохион байгуулж байгаа, хөрөнгө мөнгөөр дэмжиж байгаа болон туслан дэмжиж байгаа этгээдийг хуулийн дагуу чанга шийтгэх хэрэгтэй. Аливаа улс орнууд олон улсын хууль болон Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу Йемений эрх баригчтай хамтран ажиллахыг шаардаж байна гэж Аюулгүйн зөвлөл цохон тэмдэглэжээ.
URL: