Дуучин Б.Амархүү хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьж буй зургаа дэлгэв
Анх хамтран кинонд тоглоод хайр сэтгэлтэй болсон Буриадын гавьяат Борхүүгийн Амархүү, Дорнодын талын гоо охин О.Ариунзул хоёрын хайрын харилцааг бүгд мэддэг. Б.Амархүү, О.Ариунзул хоёр танилцаад дөрвөн жил, хамтарч амьдраад хоёр жил болж байгаа гэдэг.
Сүүлийн үед залуусын тэмдэглэх дуртай валентиний өдрөөр дуучин Б.Амархүү төдийлөн романтик зантай бус монголчуудыг нүдийг нь бүлтийтэл гайхуулж, хайртай бүсгүйдээ сюрприз барьсан билээ.Мөн хайртай бүсгүйдээ өдөр бүр сарнай цэцэг өгдөг гэнэ. Үүгээр ч шүтэн бишрэгчидийнхээ дунд “романтик залуу” гэдэг гуншинтай болоод байгаа.
Тэгвэл дуучин залуу саяхан хайртай бүсгүйгийнхээ өмнө сөгдөн миний эхнэр болооч хэмээн гэрлэх санал тавьж байсан үеийнхээ зургийг өөрийн цахим хуудаснаа нийтэлж, найзуудынхаа атаархалыг төрүүлээд авчээ.
URL: