О.Баасанхүү: Х.Тэмүүжингээс “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн

1be533f0a25c7deforiginal

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс албан ёсоор уучлалт гуйж, албан бичгээ өөрийн биеэр өрөөнд нь оруулж өгсөн талаарх мэдээлэл  өчигдөр цацагдсан.
Тэгвэл энэ талаар О.Баасанүү гишүүн албан ёсны хариулт өгөөгүй ч үгүйсгээгүй байна. Тэрбээр өнөөдөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хоёр удаа уулзсан. Х.Тэмүүжингээс “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн. Миний хувьд ирүүлсэн захиаг хангалттай хариу гэж үзэхгүй байгаа” хэмээн хариулсан байх юм.
Харин өчигдөр Х.Тэмүүжин сайд:“Би О.Баасанхүүгээс уучлалт гуйхгүй” хэмээн нэгэн сайтад өгсөн тодруулгын үеэр дурдсан байв.
Өнгөрсөн долоо хоногт Х.Тэмүүжин сайдыг уучлалт гуйх юм бол тогтоолын төслөө эргүүлэн татах боломжтой гэж  О.Баасанхүү гишүүн мэдэгдсэн байдаг.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих