Ж.Наранбаатар улсын мөнгийг улс төрийн зорилгоор ашигласан гэв үү?

32_c8e7ff7d943a860e7b159a6c24955fb01a54a9f5   Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Наранбаатарыг АТГ-аас шалгаж магадгүй болоод байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Учир нь тэрээр 2011-2013 оны наймдугаар сар хүртлээ АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улсын мөнгийг бусдын PR-т зарцуулсан байгуулж магадгүй гэх баримт олдсон юм байх.

 

Тодруулбал, АТГ-д ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтыг газарт 20 гаруй сэтгүүлчийг аваачин хоёр хоногийн туршид дайлж цайлан наргисан гэнэ. Ингэхдээ 10 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэмжин ажиллахыг аминчлан захижээ. Үүнийхээ хариуд тэрээр 2013 оны наймдугаар сард Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогдсон гэх мэдээлэл байна.

 

Хамгийн гол нь АТГ-ын албан хэрэгцээний мөнгийг улс төрийн зорилгоор ашигласан нь асуудал дагуулаад байгаа сурагтай. Ж.Наранбаатар АН-ын “Алтангадас” фракцид харъяалагддаг гэх. УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн бие хамгаалагчаар ажиллаж байхдаа энэ фракцийн идэвхтэй гишүүн болсон гэнэ.

undesten


URL:

Сэтгэгдэл бичих