Ц.Алдармаа : Түлэгдэхэд ой санамжаа алдаж, өнгөрсөн мартагддаггүй юм байна

“Шинэ үе” продашны жүжигчин Ц.Алдармаа Д.Оюунтуул нар Орхон аймагт аялан тоглолт хийж байх үедээ маргалдаж улмаар нэгэн рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр шуугиан дэгдээгээд байгаа билээ.

 

Д.Оюунтуул одоогоор “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол жүжигчин Ц.Алдармаа мөн адил эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

 

Харин чухам энэ хэрэг юунаас болсон талаар хүн бүхэн сонирхож байгаа биз ээ. Энэ талаар Ц.Алдармаа сэтгүүлчид хэлэхдээ “Энэ бол Туул эгч бид хоёрын хувийн асуудал л даа. Бид жүжигчид л болохоос ялгаагүй хүүхнүүд шүү дээ. Хүүхнүүдэд байдаг ааш араншин бид хоёрт хоёуланд нь л байгаа. Гэхдээ нэг ийм үг байдаг шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Нэг нэгнийхээ амьдралыг хайрлаж явмаар байна. Юу хийснээ Туул эгч өөрөө тод санаж байгаа. Түлэгдэхэд ой санамжаа алдаж, өнгөрсөн мартагддаггүй юм байна” гэжээ.

new


URL:

Сэтгэгдэл бичих