“Жаст-Ойл” компанийн 941 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээв

c2a45733ca756d37bigШатахууны үнээ үндэслэлгүй үгсэн тохиролцож нэмсэн гэсэн шалтгаанаар 941 сая төгрөгийн торгууль төлөх өрөнд унасан “Жаст-Ойл” компанийн торгуулийг хэвээр үлдээсэн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, 2013 оны есдүгээр сард “Жаст-Ойл” ХХК, “Магнай трейд” ХХК шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмсэн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, үгсэн хуйвалдах замаар үнээ нэмсэнийг тогтоосон. Тиймээс “Магнай трейд” компанид 2.3 тэрбум төгрөг, “Жаст-Ойл” компанид 941 сая төгрөг нийт 3.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.

Энэ шийдвэрийг уг хоёр компани эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан  байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт эхний ээлжинд “Жаст-Ойл” компанийн асуудлыг шүүхээр хэлэлцэн тус компанийн  төлөх ёстой  941 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих