Х.Тэмүүжин О.Баасанхүүгээс уучлалт гуйжээ
Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Х.Тэмүүжин О.Баасанхүүгээс уучлалт гуйсан албан бичгээ өөрийн биеэр өрөөнд нь оруулж өгчээ. Энэ бичигт таниас болон цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудаас хүлцэл өчиж байна гэх маягийн зүйл бичсэн байсныг эх сурвалж мэдээллээ. О.Баасанхүү гишүүний хувьд хэрэв хууль зүйн сайд Х.Тэмүүжин албан ёсоор уучлалт гуйвал огцруулах өргөдлөө буцааж авна гэж сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр санасандаа хүрч Х.Тэмүүжин сайдыг уучлалт гуйлгаж чадсан байна. Харин одоо О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах өргөдлөө буцаах эсэхийг цаг хугацаа харуулах нь ээ.
URL: