Фашизм бүсгүй хүний дүрээр хүрч ирлээ

111

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юлия Тимошенко “Одесст хүмүүсийг шатаасан нь захиргааны байшинг хамгаалах арга байсан юм. Хүмүүсийг бөөнөөр устгасанд “Барууны сектор” буруугүй, Путин л бүхэнд буруутай” гэж мэдэгдлээ.
Тэр бүү хэл Киевийн эрх баригчдыг эсэргүүцэгчид рүү неонацистууд, хэт даврагчид дайрч, халдсаныг энхийн жагсаал гэж Юля Тимошенко тайлбарлалаа. Иймээс түүнийг тоймчид “Фашизмын эмэгтэй нүүр царай” гэж нэрлэж байна.
Сануулахад, Одесст 47 хүн амь үрэгдсэнээс 30 гаруй хүнийг Үйлдвэрчний эвлэлийн ордонд амьдаар нь шатаасан юм. Түүнчлэн 200 гаруй хүн шархдаж бэртсэн байна. Энэ аймшигт хэргийг “Барууны сектор”-ын үндсэрхэг үзэлтнүүд, хөлбөмбөгийн фанатууд үйлджээ.

Хачирхалтай нь, Юля Тимошенко нөгөө гал түймэрт өртөж, түлэгдэж шархадсан хүмүүсийг Оросын хорлон сүйтгэгчид, урвагчид гэж буруутган ялласан хэрнээ өөрөө 2 кг алим бариад эмнэлэгт эргэн очжээ.

Тусгаар тогтносон орнуудын хүрээлэнгийн захирал Константин Затулин “Юля Тимошенко олон нүүртэй. Тэр Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд бусад нэр дэвшигчээс хоцорч байгаа тул тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч, санал бодлоо өөрчилдөг” гэж ярилаа.

Хүмүүсийг амьдаар нь шатааж, шархадсан нэгнийг цохиж гүйцээсэн энэ харгис үйлдлийг Одесс мужийн амбан захирагч хүртэл хууль ёсны, зөв алхам гэж өөгшүүлэн дэмжсэн.

Харин Оросын улстөрчид “Киевийн хунтууд яг нацистуудын Хатынийг давтлаа”, “Одесс баасан гарагт Освенцимийн бөөнөөр хорих лагерь болж хувирсан” гэж мэдэгдлээ. Үнэхээр ч хамгийн сүүлд хүмүүсийг амьдаар нь шатаасан тохиолдол Дэлхийн II дайны үед гарсан билээ.

Нэмж өгүүлэхэд, Украинд төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гарсан олигархиуд Одесст болсон эмгэнэлт үйл явдалтай зэрэгцүүлэн, Краматорск, Славянск хотод залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж, олон хүний аминд хүрсэн. Ийм байдлаар Украин даяар зөвхөн 5-р сарын 2-ны өдөр 100 гаруй хүн амь эрсдэж, улс орон даяар 2 хоногийн гашуудал зарласан билээ.

Украины хууль бус Засгийн газар Одесст гарсан гал түймрээс амьд үлдсэн, шархтай хүмүүсийг бараг бүгдийг хорьж, байцааж байна. Тэднийг Үйлдвэрчний эвлэлийн ордныг дотроос нь галдан шатаасан хэрэгт буруутгаж байгаа аж.

Байцаагдаж байгаад суллагдсан нэгэн гэрч “Цагдаагийнханд дээрээс даалгавар өгсөн гэсэн. Цагдаа нар “Бид та нарыг ойлгож байна. Гэхдээ галдан шатаасан, хүний амь хохирсон хэрэгт буруутан хэрэгтэй, тэгээд хэн нэгнийг баривчилж, хэргийг хүлээлгэ гэсэн” гэж учирлаж ярьсан. Гэтэл тэдгээр хүмүүсийн дунд түлэгдсэн, шархадсан хүмүүс олон байгаа” гэж мэдэгдлээ.

Одесс хотын Үйлдвэрчний эвлэлийн ордонд 37 украин хүн амьдаараа шатжээ. 

Эдгээр украин эмэгтэй “Молотовын коктейль” буюу шатдаг лонх хийж,  украинчуудыг амьдаар нь Одесст шатаахад гар бие оролцжээ. 
www.mnews.mn

URL:

Сэтгэгдэл бичих