Биеийг минь үнэлүүлсэн Д.Бадамцэцэг эгчдээ баярлалаа гэжээ

BIYEУлаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсангийн 21-5-д  бүртгэлтэй, аялал жуулчлал-англи хэлний орчуулагч мэргэжилтэй Д.Бадамцэцэг гэдэг 32 настай эмэгтэйд найман бүсгүйг Хятадын Хайнань болон Макаод биеэ үнэлэхэд зуучилсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн  ч шүүх хөнгөрүүлэн 2.8 жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзжээ. Учир нь нөгөө биеийг нь үнэлүүлсэн гэсэн бүсгүйчүүд нь бүгд шахуу өөрсдөө сайн дураараа явсан, зарим нь бүр авч явахыг гуйсан гэдэг нь батлагдсан тул хөнгөн ял оноож. Д.Бадамцэцэг нь урьд нь Бээжинд “ажиллаж” байсан хятад хэлтэй тул тэдэнд өмөг түшиг болохоор эгч байжээ.

Бүсгүйчүүдтэй танилцахдаа өөрийгөө Хятадад саунд ажиллах, тайчих үзүүлбэр үзүүлэх охидыг зуучилдаг гэж хэлжээ. Энэ нь цаагуураа яг ямар ажлыг хэлээд байгааг бүсгүйчүүд шууд ойлгож. Нийт 8 бүсгүйг “зуучилснаас” эхний удаад  Саяцэцэг,Ганчимэг,Лхавасүрэн нартай Бээжин явжээ. Лхагвасүрэн, Энхзаяа нар нь “Стрингис”-д биеэ үнэлдэг байсан туршлагатай бүсгүйчүүд агаад Ганчимэг нь “Та хятад хэлтэй юм чинь газраа ол, Монголд биеэ үнэлэх хэцүү байна” гэжээ. Бүгд зардлаа гаргаад Эрээнд очиход Д.Бадамцэцэгийн түнш болох “Маам” гэдэг хятад авгай Бээжин ирэх зардал явуулж. Тэндээсээ Хайнань хүрэхэд Маамын охин Жи Жи тосон авч саун иллэгний газар “ажилд”  оруулжээ. Д.Бадамцэцэг нь орчуулагчаар ажиллаж ямар хэлбэрээр секс хийх, ямар хугацаагаар хийхийг хэлмэрчилж нэг “ажлаас” 100 юаны хөлс авдаг байсан гэнэ. Бүсгүйчүүд ажиллангаа Маамын өрийг төлж бас мөнгө хурааж эхэлжээ. Б.Лхагвасүрэн нь “биднийг хэн ч албадаагүй өөрсдөө явсан, нэг ажлаас 300 юань авдаг, сарын дотор хоёр сая төгрөг хийсэн, олсон орлогоо гэртээ зарцуулаад дууссан, гомдолгүй хохироогүй” гэжээ.

Насанд хүрээгүй байсан Э.Саяцэцэг хүртэл “би өөрөө зардлаа гаргаад явсан, 26 хоног ажиллаад 2.6 сая төгрөгтэй ирсэн, тэр мөнгөөрөө хэлний бэлтгэлд суусан” гэж мэдүүлж. Тэрээр их сургуульд орох гэтэл урьдчилгаа төлбөрийн мөнгө хэрэг болоод ахиад урагшаа явж “ажиллая” хэмээн Д.Бадамцэцэгээс гуйсан гэнэ. Нарангарав гэдэг эмэгтэй “миний дүү Бямбасүрэнгийн амьдрал ахуй тааруу тул дагуулаад яваач” гэж гуйж гувшжээ. Б.Ариунжаргал гэдэг бүсгүй бас л дагуулж авч явахыг гуйсан агаад цагийн 400, хоногийн 800 юаниар ажиллаж байсан гэнэ. Энэ мэтээр, Д.Бадамцэцэг эгч биднийг дарамтлаагүй, паспорт хураагаагүй, хүчээр тулгаагүй харин ч мөнгөний ажилд зуучилж тусалсан гээд бараг л баярлалаа гэх нь холгүй юм болж. Ингээд “хохирогч” нар нь хохиролгүй  гэж мэдүүлсэн тул хэргийг нь хөнгөрүүлж тэнсэн харгалзжээ. Урагшаа явж биеэ үнэлэх нь многол хүүхнүүдийн хувьд мөнгөтэй болох хамгийн шилдэг арга болжээ.

 

Эх сурвалж: NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих