Ардчилсан намаа аврах хөдөлгөөн өрнүүлж толгойд байгаа олгой болсон нөхдийг авч хаяцгаая!!!
Бизнесийн бүлэглэл, эрх ашгийн нэгдэл, олигархуудын мафи үүрлэсэн Ардчилсан нам аль олигтой шударга гишүүдээ адлаж гадуурхаж хөөж туудаг ганцаардуулдаг шантаажилдаг нь хэрээс хэтэрлээ.
Ардчиллын шилдэг оюунлаг улс төрчдийн нэг гэгддэг Р.Амаржаргалыг тэд адлаж ганцаардуулсаар шахаанд оруулж “хаалганы гадна” гаргаад байгаа.
Шүүх цагдаагийн байгууллагын шинэчлэлийг зоригтой эхлүүлж эрчимтэй ажиллаж байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ерөнхийлөгчийн хүн гэгддэг цагдаагийн дарга эрхэмийн явуулгаар улс төрийн захиалгаар огцруулах дээрээ тулаад байна.
Ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явцуу эрх ашиг ямбатнуудын албан тушаалын шуналд үйлчилээгүйнх нь төлөө УИХ ын гишүүн Р.Бурмааг мөн л намаасаа хөөх шийдвэр гаргасан. Улмаар бүр УИХ ын халдашгүй эрхэнд нь халдаж гудамжинд гаргахыг санаархаж байна.
Ардчилсан нам дотроо л ард түмний дунд ерөнхийлөгчтэй энэ зэрэгцэх нэр хүндтэй байгаа МоАХ-ны дарга УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгыг элдэвээр дайрч дарамталсаар байгаад өргөдлийг нь өгүүлж хийж бүтээж байсан ажлыг нь тасалдууллаа.
Одоо бүр байтлаа УИХ-ын дарга З.Энхболдыг намаасаа хөөх тухай ярьж хэлэлцэж дараагийн суудалд нь тавих хүнийхээ наймаа найраанд ороод байгаа сурагтай…
Ингэж л энэ нам дандаа эрх барих алтан боломж олдмогц л сор болсон улс төрчдөөрөө туг тахиж бизнесийн бүлэглэл олигархуудын тоглоом болдог нь эмгэнэлтэй.
Дотроосоо ингэж нэгнээ унагаж аль мууг нь үзэж ашиг хонжоо гаргадаг АН-ын алдартай хорчин бүлэглэл, холбоодын үйл ажиллагаанд АН-ын гишүүд дэмжигчид байтугай Монголы ард түмэн жигшин зэвүүцэж байна.
Түүх давтагддаг гэдэгчлэн олигархуудын тэмцэл дунд улс орон хохирч үлдэх вий дээ гэж эмзэглэж байна. Олон сайхан хүн, хийж байсан ажил унтарсан даа…
Зарим нэг өнгөрсөн түүхээс эргэн сануулахад ч илүүдэхгүй болов уу?
-Урьд ардчиллын алтан хараацай С.Зориг агсан учир битүүлгээр бусдын гарт амиа алдсан. Энэ явдлыг намын доторх албан тушаалын тэмцэлтэй холбоотой гэх таамаг сэжиг ч байдаг бөгөөд түүний шадарлаж нөхөрлөж явсан ойрын нөхдийн дундаас энэ хэргийн захиалагчийг хайвал олдоно гэх…
-Журмын нөхөд УИХ-ын гишүүн заримыгаа хэрэгт оруулж шоронд явуулж нөгөө ертөнцрүү ч илгээсэн гунигт явдал …
-Эрх барьж байх ахуйдаа олон засгаа унагаж олон хүнээрээ сор залсан улигт түүх ч үргэлжилсээр…
-Намын даргаа нийлж унагаж, намаа хоёр хувааж зорилго нэгт нөхдөө дайснаа болгож байсан гашуун түүх бий. Бас л зарим нь санамсаргүй мэт ослоор бурхны орон руу явсан…
-Хэрэг төвөгт орж буруудсан зарим нэг овилгогүй нөхдийг зарим эрх мэдэлтнүүд намын ивээлд авч хэргээс нь мулталж намдаа урвуулан авч утсан хүүхэлдэй мэт болгож / шүүх хянах хүчний байгууллагуудад/ “махны машин мэт” ажиллуулж байгаа ч явдал өдгөө байна…
Энэ мэт Ардчилсан нам дотор байгаа болохгүй бүтэхгүй зүйлийг ярьвал мундахгүй байна. Иймд намаа аврах хөдөлгөөн өрнүүлж өдгөө намын толгойд сууж байгаа олгой болсон нөхдийг авч хаях цаг нь болжээ…
/Үргэлжлэл бий/
www.choibalsan.mn
Н.Маабар
URL: