Хоёр гаригийн хооронд учрах… шүлэг

10300635_1464969120406511_564744576974588394_nХоёр гаригийн хооронд учрах…

Нарны өмнө ирээд, сарны зүг буцахдаа
Чамайг би хайсаар хайсаар л явна.
Саранд тулаад, эргэн нар луу очихдоо
Чамайг би олно доо гэж итгэсээр л…

Олон өвлийн туйлд очив, олон зуны оргилд хүрэв.
Хоёр гаригийн хооронд мөн чиг их холхив.

Нарнаас олсон нулимсаа саранд үзүүлж
Сарнаас авсан тайтгарлаа наранд барина.

Гэвч чи алга.

Хоёр гаригийн хооронд өнгөрүүлсэн амьдрал минь
Хайрын эрэл болохыг мэдсэн цагаас чиний дүр ургасан.

Одоо би нарны өмнө ирчихсэн зогсоно.
Их гэрэлд эргэн тойрноо нэгжин үзнэ.
Удахгүй сарны зүг эргэн очиж хэвтэнэ.
Их бүдэг гэрэлд эрэл минь мухардана.

Гэвч би эрнэ.

Хоёр гаригийн хооронд хоёр биенээ олно гэдэг
Хосгүй ховор заяа гэдгийг учруут би чамд хэлнэ .

b.batregzedmaa (REGZED)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих