Архинд орсон ээж нь биеэ хянах чадваргүй болсноор 6 настай охиноо бэлгийн хүчирхийлэлд өртүүлжээ

ARHICHINСүүлийн жилүүдэд манай улсад гэр бүлийн хүчирхийлэл болон бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэг ихээр гарах болсон. Эцэг эхийн арчаагүй байдлаас болж Монголын ирээдүй болсон бяцхан үрс хэн нэгний золиос болсоор байгаа. Тэгвэл саяхан Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв хүчирхийлэлд өртсөн зургаан настай охиныг Хүчирхийллийн үндэсний төвийн эмзэг бүлгийн “Эрдэм” асрамжинд шилжүүлжээ. Тэрээр архинд орсон ээж нь биеэ хянах чадваргүй болсноос охиноо бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн гэнэ.

Гэмт этгээдүүд ээжийг нь уулгаж унагаад дараа нь охиныг нь ашигласан нь тогтоогдсон аж. Тус дүүргийн 23-р хороонд оршин суудаг гэх Н.Сувдаа нь зургаан настай охин, найман настай хүүгийн ээж бөгөөд архинаас бүрэн хамааралтай болж тэнэмэл амьдралд оржээ. Тиймээс холбогдох байгууллагууд Н.Сувдаагийн эх байх эрхийг шүүхээр хасуулж хүүхдүүдийг асрамжийн газар өгөхөөр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих