Д.Сугарын хүүг Жон Мартин Кийний хэрэгт холбоотой гэжээ
Улсын Дээд шүүх Ч.Баттуулын гомдлыг энэ сарын 30-нд хэлэлцэхээр тов гараад байсан юм. Шүүх хурал товлосон цагтаа Улсын дээд шүүхэд эхэлсэн боловч хойшилсон билээ.
Түүнийг АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэмээн үзэж, хоёр шатны шүүхээс 23 жилийн ял оноосон юм. Гэвч Ч.Баттуул “Би энэ хэргийг үйлдээгүй. Хар тамхины бүлэглэл намайг сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн” гэж мэдүүлсээр байгаа гэнэ. Түүний аав ч ийм мэдээлэл өгч байгаа бөгөөд саяхан хар тамхины хэргээр хоёр жилийн ял сонссон Д.Сугарын хүүг Жон Мартин Кийнийн үхэлтэй холбоотой хэмээн мэдэгдсэн байна. Хэрвээ тэдний мэдүүлэг үнэн болж таарвал Д.Сугар авлигач байгаад зогсохгүй хүү нь хар тамхичин, бас алуурчин болж таарах нь. Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх нэр хүндтэй албан тушаалтаныг ийм олон хар гуншин дагаж байгаа нь байж боломгүй асуудал билээ.
mongolcomments
URL: