Хог дээр хаягдсан 20 сая төгрөгийн хүүхдийн тоглоомын талбай
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын арын гэр хорооллын дунд 20 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай барьжээ. Сонгинохайрхан дүүргээс зарласан тендерт “СБУ” ХХК шалгарч, энэ хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг авсан байна. Ингээд 2013 оны 12 дугаар сард ажлаа дуусган, хүлээлгэн өгчээ. Гэтэл 20 сая төгрөгөөр барьсан тоглоомын талбай томчуудын битгий хэл хүүхдийн сэтгэлд нийцэхээргүй хачин хөгийн юм болсныг уншигч та харж байгаа байх.
Урдаас оруулж ирсэн ганц гулсуурыг тойруулан төмөр хашаа хатгасан нь уг хорооныхныг доромжилсон мэт харагдана. Өдгөө энэ газарт нь хүүхэд тоглож харагддаггүй. Тэгэхээр 20 сая төгрөгийг зүгээр л хог дээр хаяж, харин тендер авагчдын халаас овоо хөөрхөн зузаарсан бололтой.
Тус тоглоомын талбайг байгуулах хөрөнгө нь орон нутгийг хөгжүүлэх сангаас гарсан аж.
URL: