Импортын хүнсний бүтээгдэхүүний 40 хувь нь эрсдэлтэй
Манайд импортоор хэрэглээнд нэвтэрч байгаа 5000 гаруй хүнсний бүтээгдэхүүн байдаг байна. Эдгээр бүтээгдэхүүний 2000 гаруй нь чанарын эрсдэлтэйд тооцогддог. Эрсдэлтэй буюу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний тоонд амьд мал, амьтан, мах, сүү, өндөг, арьс шир, түүхий эд, ургамал, жимс жимсгэнэ, үр суулгац, эм, жимс жимсгэнэ зэргийг багтаадаг байна.
Эдгээр бүтээгдэхүүн нь импортын хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг эзэлж байгаа юм. Эрсдэлтэй бүтээгдэхүүнийг аюулгүй гэж тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн боловсруулж, батлуулахаар болжээ. Ингэснээр хаяг шошго нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн зэрэг зөрчилтэй бүтээгдэхүүнийг багасгана гэж тооцоолжээ. Одоогоор манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гадаад улс орнуудаас импортолж авч байна.
URL: