МИКРОЧДЫГ ЖУРАМЛАХ ЦАГ БОЛСОН
Нийспэлийн тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээг Монгол улсын стандарт шаардлага хангасан их багтаамжийн автобусаар зохион байгуулах ажлын хүрээнд микро автобусны зарим чиглэлийг хязгаарласан. Энэ нь үнэхээр цаг үеийн шаардлагаар хийгдэжбайгаа ажил юм. Гэтэл үүнийг нь эсэргүүцэж тэд жагсаал хүртэл хийгээд амжсан.
Нийслэлийн хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл болон автобусны тоо нэмэгдэж, энэ нь автозамын ачаалал, түгжрэл үүсэхэд нөлөөлжбайгаа. Тиймээс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төв гудамж, замаар давхцал ихтэй явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулан бусад гудамж замаар явуулах, авто замын нөхцөл муутай, алслагдсан суурьшлын цэгүүдэд бага багтаамжийн автобусаар үйлчилгээг богино эргэлтээр явуулан их багтаамжийн автобусны чиглэлүүдтэй холбож, давхцлыг бууруулах зорилготой.
Ер нь бол би хувьдаа үүнийг дэмжиж байгаа. Учир нь нэг үе хэт цэцэглээд байсан “хулгайн тээвэр” хумигдах эхний алхам гэж харж байна. Нөгөө талаас микрочид бол үйлчлүүлэгчиддээ хандах харилцаа, замын хөдөлгөөний дүрмийг дээд зэргээр зөрчдөг, оройн цагаар дураараа үнэ нэмдэг гээд тоочоод байвал тэдний зөрчил мундахгүй. Хэдийгээр олон айлын аж амьдралтай холбоотой асуудал ч гэлээ дүрэм, журам үйлчилдэг байх хэрэгтэй. Цагдаа, хотын тээвэрт торгуулсан мөнгөө үйлчлүүлэгчийнхээ халааснаас дур зоргоороо авдаг микрочдыг журамлах цаг нэгэнт болсон.
Үүнд бас нэг санал байна. Бага оврын тээврийн үйлчилгээний чиглэл явдаг байсан маршрутад том автобусаа нэммээр байна. Тэгэхгүй бол өглөө 2-3 дамжин автобус хэссээр байтал ажилдаа хоцорч байгааг нийслэлийн тээврийн газрынхан болгооно буй за.
О.ЖАРГАЛ
URL: