Эрчvvд ямагт бусдын төлөө, нэр хvндтэйгээр худал хэлдэг

Өчигдар кино үзээд
- Ядаг кино
- Аа ээжийг нь үнэн хэрцгийгээр алж хаяаад, хүүг нь барицаалаад явчихдаг юм. Араас нь аав нь нэг  солиотой хүүхэнтэй нийлээд нэхдэг тухай
- Лайтай ямар нэртэй кино юм
- Finding Nemo

Эмэгтэйчvvдийн сvмийн ахлах гэлэнмаа нэг өдөр бvх гэлэнмаа нараа цуглуулан мөргөл хийхээр болов. Мөргөл хийхийн өмнө:
-Эр хvний бэлиг эрхтэнг харсан нь урагш нэг алх гэвэл цугласан гэлэнмаа нараас хоёр нь урагш алхав.
Ахлах гэлэнмаа:
-Yтэр тvргэн явж тэр тvмпэнтэй рашаанаар нvдээ угааж ариутган нvглээ наминчил.
Нөгөө хоёр нь яваад нvдээ угааж байх юм гэнэ. Дараа нь ахиад л:
-Та нар дундаас эр хvний бэлиг эрхтэнг гараараа барьж vзсэн нь урагш алх гэв. Цугласан гэлэнмаа нараас ахиад хэд нь урагш гарав.
- Ахлах гэлэнмаа:
-Yтэр тvргэн явж тэр тvмпэнтэй рашаанаар нvд, гараа угааж ариутган нvглээ наминчил.
Нөгөөдvvл очиж хэлснээр нь хийв. Гэтэл гэнэт цугласан гэлэнмаа нар дундаас:
-Яанаа би зарим нэг хvмvvсийг тvмпэнд бөгсөө угаахаас нь өмнө амаа угаагаад авъя тэгэх vv гэсэн дуу гарах нь тэр.

Автобусны буудал. Ажил тарах цаг. Автобус иртэл зангиа гонжоомтой сэхээтэн байрын их соёлтой, эелдэг хvн буудал дээр байсан бvх хvнийг урдуураа оруулсаар өөрөө хамгийн сvvлд орох гэтэл хаалга гэнэт хаагдаж хvзvvг нь хавччихав. Жолооч мань эрийг анзааралгvй хөдөлж эхэлтэл нөгөө мундаг сэхээтэн, соёлтой хvн чинь гэнэт:
-Өө муу лалруудаа, наад пи..даагаа онгойлгоочээ. Жолооч муу бандиа, ш… туураа…. Хөөе пи..даа нараа толгой тас шаалаа ш дээ. Эхийгээ …руудаа гэж ирээд санаанд оромгvй муухай хараал урсгаж гарав. Жолооч зогсож, хаалгаа нээв. Нөгөө хvн автобусанд орж ирээд хувцсаа гөвж, зангиагаа янзалснаа хvмvvст хандаж:
-Уучлаарай, сандраад бага зэрэг хэтрvvлчихлээ гэж гэнэ.

1.Та 8 хvvхэдтэй жирэмсэн эмэгтэйтэй танилцжээ гэж бодъё. Тэр эмэгтэй өөрөө тэмбvvтсэн, найман хvvхдийнх нь хоёр нь сохор, гурав нь дvлий, нэг нь оюуны хомсдолтой байж. Та энэ эмэгтэйд аборт хийлгэ гэж зөвлөх vv?
Гэвч хариулах гэж бvv яар, эхлээд өөр нэг асуултанд хариулчих.
2.Дэлхийн тэргvvлэгчийн сонгуулья явж байна, таны санал бvгдийг шийднэ гэж бодъё. Нэр дэвшсэн гурван хvний товч тодорхойлолттой танилц.
а/ Луйврын хэрэгт ороолцсон нь тогтоогдсон улс төрчидтэй холбоотой. Хоёр нууц амрагтайгаас гадна чухал асуудал шийдэхдээ зурхайчтай зөвлөлддөг. Гаанс нэрж, өдөрт 8-10 хундага мартини заавал уудаг.
б/Ажлаасаа хоёр ч удаа хөөгдөж байсан. Yд хvртэл унтдаг, их сургуульд сурч байхдаа хар тамхи татаж байгаад баригдаж байсан, орой болгон нэг лонх виски заавал уудаг.
в/Дайны ахмад зvтгэлтэн, цагаан хоолтон, хааяа шар айраг уудаг, хvvхэн шуухантай холбоотой хэрэгт хэзээ ч орооцолдож байгаагvй.
За энэ гурван тодорхойлолтыг уншаад хэнийг нь сонгох вэ?
Сонгосон уу? Бас эхний асуултанд ч хариулчихсан уу?
Тэгвэл энд товч тодорхойлолт нь гарсан улс төрчид хэн болохыг сонирхмоор байна уу?
А/ Франклин. Д. Рузвельт
Б/Уинстон Черчилль
В/Адольф Гитлер
Харин та эхний асуултанд хариулахдаа эмэгтэйд аборт хийлгэхийг зөвлөсөн бол суут хөгжийн зохиолч Людвиг ван Бетховенийг алчихсан байна.

Нэгэн эмэгтэй нvглээ наминчлахаар иржээ.
-Ламтаан, би сая 30 минутын туршид загас наадууллаа.
Лам тооны машин гарган баахан тоо бодож байснаа:
-За чи нэг цагийн турш тасралтгvй залбирал унших хэрэгтэй юм байна гээд явуулжээ. Тун удалгvй өөр нэг эмэгтэй иржээ.
-Ламтаан би сая бvтэн цагийн турш нууц амрагтайгаа vvлэн борооны ажил хийчихлээ, одоо яах вэ?
Лам мөн л тооны машин гаргаж баахан юм бодож байснаа:
-За, та хоёр цагийн турш тасралтгvй залбирах хэрэгтэй болж дээ гэв. Хэсэг байтал нvглээ наминчлах гэсэн гурав дахь бvсгvй орж иржээ.
-Ламтаа, би сая нууц амрагтайгаа нэг цаг 26 минут секс хийчихлээ. Нvглээ наминчлахын тулд яах вэ?
Лам мөн л тооны машин гаргаж ирээд баахан тооцоо хийж байснаа нөгөө нvгэлт эмэгтэйд хандаж:
-Чи байна аа гялс буцаж очоод нууц амрагтайгаа 4 минут секс хийчихээд их. Тэгэхгvй бол энд п..даа шиг бутархай тоо гараад болохоо байлаа гэж гэнэ

Нэг тvлээчин эр голын эрэг дагуу мод хийж байгаа сvхээ унагачихаж гэнэ. Тэгээд уйлаад сууж байтал нь лусын хаан гараад ирж гэнэ.
-За чи яагаад уйлж байгаа билээ.
-Би танай гол руу сvхээ унагачихлаа. Одоо тvлээ хийж чадахгvй болсон, ар гэрээ яаж тэжээнэ гэж бодоод уйлж сууна.
Лусын хаан тэгсэн чинь алтан сvх гаргаж ирээд:
-Энэ чинийх мөн vv?
-Биш ээ.
Лусын хаан тэгсэн нь мөнгөн сvх гаргаад ирж:
-Тэгвэл энэ мөн vv?
-Бас л биш байна.
Тэгтэл лусын хаан мань тvлээчний хуучин сvхийг гаргаж ирээд:
-Тэгвэл энэ мөн vv?
-Яг мөн байна.
-Чи их шударга, сайн хvн байна, би чамд алтан мөнгөн сvхийг ч гэсэн өглөө.
Ингээд мань тvлээчин эр элбэг дэлбэг сайхан амьдрах болов. Гэтэл хэсэг хугацааны дараа эхнэр нь гол руу уначихаж. Мань эр мөн л голын эрэг дээр суугаад уйлж гарчээ. Лусын хаан ч гараад ирж:
-Чи яагаад уйлаад байна?
-Амьдралын маань ганц тvшиг тулгуур болсон хань маань гол руу уначихаад байхад би уйлахгvй яан вэ?
Гэтэл лусын хаан “хооп” гэснээ уснаас дуучин хөх Номинг гаргаад ирж байна гэнэ.
-Энэ чиний эхнэр мөн vv?гэсэнд мань эр:
-Мөн мөн гээд баярлаад авчихав. Yvний дараа лусын хаан уурлаж:
-Чи сая надад худал хэлсэн vv?
-Тийм ээ лусын хаантан минь. Гэхдээ та намайг ойлгохыг хичээгээрэй, би бvгдийг тайлбарлая. Хэрэв би энэ хөх Номинг миний эхнэр биш гэсэн бол та уснаас дуучин Сэрчмааг гаргаад ирэх байсан шvv дээ. Тэгэхэд би мэдээж бас л миний эхнэр бас биш байна гэнэ. Тэгээд та эцэст нь эхнэрийг минь гаргаад ирэхээр би мөн гэнэ. Тэгэхээр та намайг шударга сайн эр хvн байна гэнэ эхнэрээ Номин, Сэрчмаа хоёртой цуг ав гээд өгчихнө. Тэгвэл би гурвын гурван ямбатай эхнэрээ тэжээж чадахгvй бол дөрвvvлээ аз жаргалгvй, ядуу зvдvv амьдрах хэрэг болно шvv дээ. гэж гэнэ.

Дvгнэлт:

Эрчvvд ямагт бусдын төлөө, нэр хvндтэйгээр худал хэлдэг

Туршлагатай эмч анагаахын дадлагын оюутантай хамт өвчин хvлээн авч vзэж байна гэнэ. Эмчийг утсаар ярихаар дуудсан тул дадлагын оюутан бие даан хvмvvсийг vзлээ. Хэсэг хугацааны дараа эмчийг эргэж иртэл дадлагын оюутан тайлагнаж байна гэнэ.
-Таныг байхгvй хоорондуур гурван өвчтөн хvлээн авч vзлээ. Эхнийх нь гvйлгээд хэцvvдлээ гэсээр ирсэн. Би тvvнд туулга өгчихсөн. Тэр хэсэг хугацаанд энэ коридороор гvйж байснаа дараа «тvй дvvрсэн хэрэг» гээд тайван яваад өгсөн. Yvнээс vзвэл туулга тус болсон гэж болох байх. Дараагийн өвчтөн хөл хугарчихлаа гэсэн таяг тулсан хvн байсан. Би тvvнд бас л туулга өгчихсөн. Тэгсэн нь эхлээд таягтайгаа энэ коридороор цааш нааш гvйж байснаа дараа нь таягаа хаяаад гvйгээ яваад өгсөн. Туулга тvvнд ч гэсэн тус болсон vvнээс илхэн харагдаж байна. Гуравт нь маш хvчтэй хөхvvлж ханиалгасан хvн ирсэн. Би тvvнд бас л туулганаас уулгачихан. Тvvнд бас тус болсон бололтой тэр ханиалгачихаж ч чадахгvй томоотой сууж байгаа нь та өөрөө харж байна.

Вовка сургуульд орж нэгдvгээр ангид орсон анхны өдрөө л багшдаа эмэгтэйд хандаж:
-Багшаа нэгдvгээр анги надад арай жулдана. Намайг шууд гуравдугаар ангид оруулсан дээр байх гэв. Багш нь мань эрийг дагуулан захирал дээр дагуулан ирж учир байдлыг хэлэв.
-За яахав vнэхээр тийм ухаантай юм бол анги дэвшvvлье. Гэхдээ эхлээд шалганаа. За 3х3 хэд билээ?
-9
-Зөв тэгвэл 4х4?
-16
-Зөв. За багшаа энэ хvvхдийг шууд гуравдугаар ангид оруулж болох юм шиг байна.
-Захирлаа би сэтгэн бодох чадварыг нь шалгаад vзье. Чадвал анги ахиулъя. За Вовка надад 2 байдаг vнээн дөрөв байдаг юм юу билээ?
-Хөл
-Тэгвэл чиний өмдөн дотор байдаг харин минийхд байдаггvй зvйл юу билээ?
Ийм асуулт сонссон захирал ангайгаад час улаан болтол Вовка:
-Хармаа гэв. Багш нь:
-За Вовка сайн байна гуравдугаар анги руу гvйгээд гэвэл захирал тэндээс:
-Багшаа шууд тавдугаар анги руу оруулвал яасан юм бэ? Сvvлийн хоёр асуултанд би ч самгардаж байдаг шvv гэж гэнэ.

Дарга нь ажилтандаа хэлж байна гэнэ:
-Та гэмт хэрэгтэн болсон бол жинхэнэ супер од болох байж дээ
-Yгvй даргаа яаж байгаа юм бэ, би яасан юм бэ?
-Та ажил хийсэн гэх ямар ч ул мөр vлдээдэггvй юм байна шvv дээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих