Европчууд Америк алимнаас татгалзлаа

алимАНУ-аас оруулж ирдэг алиманд дифениламина хэрэглэдэг, петицид шүршдэг гэж үзэн Европын орнууд  импортлохыг хоригложээ.

Европын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын алба дифениламина хэмээх химийн бодис бөгөөд хүний эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлж болзошгүйг 2008 оноос хойш судалж эхэлсэн.

Дифениламина гэгч бодисыг алим хураалтын дараа хүрэн цэгүүд бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэдэг байна. Одоогоор тус бодис нь хүний биенд ямар хор хөнөөлтэй нь баттай тогтоогдоогүй ч хорт хавдар үүсгэгчдийн бүлэгт багтдаг гэж үздэг.

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар дифениламина хэрэглэсэн алимнаас гурван төрлийн үл мэдэгдэх химийн бодис илэрчээ.

Европын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын алба 2012 онд алимны ургац хураалтын үеэр дифениламина ашиглахыг бүрэн хориглож байжээ. Харин дараа нь тус бодисын хэрэглээний түвшинг маш бага байхаар шинэ хязгаар заасан.

Гэсэн хэдий ч АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг өөрсдийн тогтоосон хэмжээгээр дифениламинаг ашигласан нь Европын тавьсан шинэ хязгаараас 100 гаруй дахин их байгаа юм.

Европын холбоо дээрх шинэ хязгаартаа өөрчлөлт оруулахгүй бөгөөд дифениламина хэрэглэсэн, петицид шүршсэн америк алим импортлохыг хатуу хориглоод байгаа юм.

 

Х.Көгершин | GoGo.mn


URL:

Сэтгэгдэл бичих