“S.Outlets” дэлгүүрийн эзэд хууль зөрчжээ

 

Замын цагдаагийн зүүн талд байрладаг “S.Outlets”  дэлгүүрийн хашаанд төмөр зөөж байсан авто кран тэнцвэр  алдсанаас зам дээр унасан хэрэг энэ сарын 18­нд гарсан.  Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газар болон харьяа байгууллагууд  ослын газарт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн  ноцтой зөрчил илэрснийг Нийслэлийн удирдлагын зөв­ лөлийн өчигдрийн хуралдаанаар мэдээлэв. Сүхбаатар  дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “S.Outlets”  дэлгүүрийн 1665 ам метр талбайг таван жилийн хугацаатай  эзэмшихээр 2009 онд иргэн Х.Батзоригт автомашины  засвар, үйлчилгээ эрхлэх зориулалтаар зөвшөөрөл авсан ч  одоо дэлгүүр ажиллуулж буй.

 

Шалгалтаар тус дэлгүүрийн  эзэд зөвшөөрсөн талбайгаас илүү 3470 ам метр газрыг  ашиглаж, хашаа татсан, газар эзэмших хугацаа нь дуусссан,  зөвшөөрөлгүй барилга барьсан, нийтийн эзэмшлийн зам  талбайг ашигласан, усны сан бүхий газарт зөвшөөрөгдөх  хэмжээнээс илүү үйл ажиллагаа явуулсан зэрэг ноцтой  зөрчил илэрчээ. Үүгээр зогсохгүй авто кран хэнийх болох  нь тодорхойгүй, дэлгүүрийн эзэд нь гадаадад зорчиж  яваа тул холбогдож чадахгүй байгаа гэнэ. Тиймээс дээрх  зөрчлийг харгалзаж, газрын болон үйл ажиллагаа явуулах  зөвшөөрлийг дахин шалгаж, нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газраас дүгнэлт гарган, цагдаагийн байгууллага  хуулийн дагуу зохих арга хэмжээ авахаар болов.

inet


URL:

Сэтгэгдэл бичих