Ч.Баттуулын шүүх хурал эхлэх гэж байна
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуул өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон юм.
Тэгвэл 23 настай бүсгүй чухам ямар учраас гадаад эрийг хөнөөв гэдэг асуулт одоо ч олныг гайхшруулсаар. Тэрбээр энэ хэргийг ганцаараа үйлдэж чадах уу гэдэг дээр ч хүмүүс эргэлзсээр. Цаашлаад энэ хэрэгтэй холбоотой олон асуудлын учиг тайлагдаагүй явсаар өдий хүрлээ.
Тиймээс ч өмгөөлөгчийнх нь зүгээс шүүх хуралдаанд давж заалдсаар байгаа. Улмаар Давж заалдах шатанд онц хэрцгий аргаар гэдэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ ял нь хэвээр үлдсэн. Тиймээс Ч.Баттуулын өмгөөлөгч болоод ар гэрийнхэн нь дахин Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл Дээд шүүх дээр уг хэргийг өнөөдөр хэлэлцэх юм. Шүүх хурал хэдхэн хормын дараа эхлэх гэж байна.
URL: