Хууль бусаар ан хийсэн арав гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна

a9932e487b9a6cbfbig_500x500Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид “Нарантуул” олон улсын худалдааны төвд шалгалт явуулж, хууль бус ангийн үс, эд эрхтэн худалдаалдаг иргэдийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Тус төвийн хуучны гэгдэх эд зүйлс худалдаалах хэсэгт сүүлийн үед бөөгийн хэрэгсэл ихээр худалдаалах болжээ.

Харин бөөгийн хэрэглэл дунд амьтны эд, эрхтнээр хийсэн хэрэглэл ч цөөнгүй байдаг болсон байна. Тухайлбал, шонхор шувууны толгой, өд, чоно, үнэг, хярс, зэрэг арав гаруй амьтны арьс, бүргэдийн толгой, савар, өд, цагаан зээр, буга, гөрөөс зэргийн эвэр, туурай зэргийг их хэмжээгээр худалдаалдаг аж.

Уг шалгалттай холбоотойгоор амьтны эд эрхтэн худалдаалж буй худалдаачид болон хууль бусаар ан ав хийсэн арав гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна. Хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн мөрдөн шалгаж байгаа юм.

С.НАРАН


URL:

Сэтгэгдэл бичих